АЙМГИЙН ТӨВД ТАВИГДАЖ БАЙГАА АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

АЙМГИЙН ТӨВД ТАВИГДАЖ БАЙГАА АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар нар аймгийн төвд шинээр хийгдэж байгаа авто замын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, ажлын явцыг эрчимжүүлэн товлосон хугацаанд ашиглалтад оруулах үүрэг чиглэл өглөө.
Улсын төсвийн болон орон нутгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын:
- 7-р баг Хаш барилгын материалын дэлгүүр - Мон Тува - Заящк чиглэлд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам бүхий 2.1 км хатуу хучилттай авто замын ажлыг "Дүүрэн шим" ХХК / 2,7 тэрбум/
- 12-р баг Шунхлай ШТС дэргэдэх тойрог уулзвар - 12-р багийн төв - ЕБ-ын 6-р сургууль чиглэлд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, автобусны зогсоол бүхий 2.8 км хатуу хучилттай авто замын ажлыг "Мотор сервис" ХХК / 2,9 тэрбум/
- 1-р багт гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам бүхий 2.8 км хатуу хучилттай авто замын ажлыг "МАЗ" ХХК /1,9 тэрбум/
- 7-р баг Цастогтох дэлгүүрээс - Заящк чиглэлд гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам бүхий 0.8 км хатуу хучилттай авто замын ажлыг "Цэнгийн зам" ХХК /724 сая/
- 3-р багт гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий 0.8 км хатуу хучилттай авто замын ажлыг "Шинэ их холдолт" ХХК /3 тэрбум/
- Улаан уул чиглэлд сайжруулсан хайрган зам, явган хүний замын ажлыг "Увс-АЗЗА" ТӨХК /249 сая/ тус тус гүйцэтгэж байгаа бөгөөд нийт авто замын ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
28
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 28 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-12
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-13
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-14
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2020-07-15

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос