УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН УВС АЙМГИЙН 3, 7, 12-Р БАГТ АЖИЛЛАЛАА

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН УВС АЙМГИЙН 3, 7, 12-Р БАГТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Улаангом сумын 3, 7, 12-р багууд дээр ажиллаж тухайн багт тавигдаж байгаа зам засвар, тохижилтын ажлуудыг үзэж танилцан гүйцэтгэгч компаниудыг ажлаа чанартай гүйцэтгэх, дутуу хийсэн ажлуудаа гүйцээх, чанарын шаардлага хангаагүй тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй гэдгийг анхааруулан хэллээ.

3-р багт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн цэгт тоглоомын талбай, зарим байрны дээвэр болон зоорийн давхрын засвар, явган хүний болон дугуйн замын ажил хийгджээ. Бурхан багшийн сэрэг дүрийн талбайн тохижилтын ажил, Спортын ордны засвар хийгдэж байна. Мөн Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн тохижилтын ажилтай танилцлаа.

7-р багт явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий 2,8 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна.

12-р багт эрүүл мэндийн төвийн барилга, шинэ цэцэрлэг, багийн төв ашиглалтад орсон. Харин энэ онд явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий 2,8 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
27
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-08
Өдөр: 27 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-09
Өдөр: 27 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-10
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-11

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос