"МАРШАЛ ЖУКОВ-ЯЛАЛТЫН МАРШАЛ" ЦАХИМ ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

1941-1945 оны Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулан Увс аймгийн ЗДТГ, ОХУ-ын Тува улсын Засгийн газартай хамтран “Маршал Жуков-Ялалтын маршал” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-11-р ангийн сурагчдын дунд зарлаж байна.

Сэдвийн үндсэн чиглэл Дэлхийн II дайнд Орос, Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, Зөвлөлт Холбоот Улсын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Эх орны дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын байгуулсан гавьяаны талаар байх бөгөөд дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.

• Сэдвийн хүрээнд байх

• Өөрийн үзэл бодлоо нотолгоо үндэслэлтэйгээр тайлбарласан байх

• Үг, найруулгын алдаагүй байх

• Үгийн тоо 500-800, мөр хоорондох зай single, Arial фондоор үсгийн өндөр 12-оор 2-3 хуудсанд багтаан бичиж файлаар ирүүлнэ.

Материалыг 2020 оны 05 дугаар сарын 06-ний 17.00 цаг хүртэл файл хэлбэрээр i.ganbold2013@gmail.com цахим хаягаар хүлээж авна. / Зохион бичлэгийн төгсгөлд овог нэр, сургууль, анги, холбогдох утасны дугаараа бичсэн байна.

Шагналын сан: 9,10,11-р анги тус бүрт эхний 3 байр, нийт 9 байрыг шалгаруулж ОХУ-ын Тува улсын Засгийн газар болон аймгийн Цэргийн штабаас диплом, үнэ бүхий зүйлээр шагнана.

Мэдээлэл авах утас:

1.И.Ганболд-аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн, түүх, нийгмийн ухааны аргазүйч,

утас: 99458259

2. Ж.Цэрэнчимэд -аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын орон утгийн хамгаалалт, сургалт

хариуцсан офицер, утас: 70452820, 88060570

3. О.Саруул-Увс аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн, утас: 70454718

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 11 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 11 ℃
2020-08-09
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-10
Өдөр: 26 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-11
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2020-08-12

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос