ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СОЁЛЫН ТӨВИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, СОЁЛЫН ТӨВИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Аймгийн ЗДТГ аймгийн БСУГ хамтран боловсрол соёлын салбарын удирдах ажилтнуудын сургалтыг зохион байгуулан 2019 оны боловсролын салбарын алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж 2020 оны ажлын зорилго зорилтоо тодорхойллоо. Боловсрол соёлын салбарын удирдах ажилтнуудын сургалтын төгсгөлд 2019 оны ажил үйл ажиллагаараа манлайлсан сургууль, цэцэрлэг соёлын төвүүдийг шагнаж урамшууллаа. Өмнө нь нэг шалгуур үзүүлэлтийг үндэслэн шалгаруулдаг байсан бол энэ жил цэцэрлэгүүдийг 5 номинацаар, соёлын төвийг 4 номинацаар, сургуулиудийг 6 номинцаар тус тус шалгаруулж шагнаж урамшуулсан юм.Хүүхдийн сурч боловсрох таатай орчин бүрдүүлсэн номинцад Ховд сумын ерөнхий боловсролын сургууль 1-р байранд шалгарсан бол багшийн хөгжлийг дэмжигч сургуулиар Улсын тэргүүний ЕБ-ын 2-р цогцолбор сургууль, Хүүхдэд ээлтэй дотуур байраар Бөхмөрөн сумын ЕБ-ын сургуулийн дотуур байр, Өвлөн уламжлагч хөхиүлэн дэмжигч соёлын төвөөр Тариалан сумын соёлын төв тус тус шалгарсан юмаа. Ийнхүү аймгийн боловсрол соёлын салбарын удирдах ажилтны сургалтанд сургууль цэцэрлэг соёлын төвиийн 85 байгууллагын удирдах ажилтнууд хамрагдсан юм. 2019 оны үйл ажиллагаараа манлайлсан сургууль цэцэрлэг соёлын төвийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Аймгийн НБХ-ийн дарга С.Амраа аймгийн БСУГ-ын дарга С.Дашням нар гардуулан баяр хүргэж амжилт хүслээ.

Сургалтаар 2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж , дүгнэж дараах номинацаар шалгарууллаа.
Сургууль
1. Сургалтын чанарыг дэмжигч сургуульд
1-р цогцолбор сурууль, ЕБ-н 3-р сургууль, 2-р цогцолбор сургууль нэр дэвшиж 1-р цогцолбор сургууль
2. Багшийн хөгжлийг дэмжигч сургуульд
2-р цогцолбор сурууль, ЕБ-н 4-р сургууль, 1-р цогцолбор сургууль нэр дэвшиж 2-р цогцолбор сургууль.
3. Хүүхдийн хөгжлийг дэмжигч сургуульд
Зүүнговь сумын ЕБС, Наранбулаг сумын ЕБС, Түргэн сумын ЕБС нэр дэвшиж Зүүнговь сумын ЕБС
4. Сургалтын таатай орчин бүрдүүлэгч сургуульд
Ховд сумын ЕБС, Баруунтуруун сумын ЕБС, ЕБ-н 5-р сургууль нэр дэвшиж Ховд сумын ЕБ-ын сургууль
5. Үйл ажиллагаа нь тогтмолжсон сургуульд ЕБ-ын 6-р сургууль, 1-р цогцолбор сургууль, 2-р цогцолбор сургууль нэр дэвшиж ЕБ-ын 6-р сургууль
6. Хүүхдэд ээлтэй дотуур байр
1-р цогцолбор сурууль, Бөхмөрөн сумын ЕБС, Ховд сумын ЕБС нэр дэвшиж Бөхмөрөн сумын ЕБС тус тус шалгарлаа.
Цэцэрлэг
1. Хүүхдийн хөгжлийг дэмжигч цэцэрлэгт
Тариалан сумын цэцэрлэг, Улаангом сумын 1-р цэцэрлэг, Улаангом сумын 6-р цэцэрлэг нэр дэвшиж, Тариалан сумын цэцэрлэг
2. Багшийн хөгжлийг дэмжигч цэцэрлэгт
Улаангом сумын 2-р цэцэрлэг, Хяргас сумын цэцэрлэг, Ухаалаг жаалууд цэцэрлэг нэр дэвшиж, Улаангом сумын 2-р цэцэрлэг
3. Бүтээлч, ажил үйлчилгээтэй цэцэрлэгт
Давст сумын цэцэрлэг, Тэс сумын цэцэрлэг, Өлгий сумын цэцэрлэг нэр дэвшиж, Давст сумын цэцэрлэг
4. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэгч цэцэрлэгт
Зүүнхангай сумын цэцэрлэг, Бөхмөрөн сумын цэцэрлэг, Баруунтуруун сумын цэцэрлэг нэр дэвшиж, Зүүнхангай сумын цэцэрлэг
5. Үйл ажиллагаа нь тогтмолжсон цэцэрлэгт
Улсын тэргүүний 4-р цэцэрлэг, Ховд сумын цэцэрлэг, Улаангом сумын 3-р цэцэрлэг нэр дэвшиж, Улсын тэргүүний 4-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
Соёл
1. Өвлөн уламжлагчийг хөхиүлэн дэмжигч соёлын төвд
Тариалан сумын соёлын төв, Ховд сумын соёлын төв, Улаангом сумын соёлын төв нэр дэвшиж, Тариалан сумын соёлын төв
2. Соёлын олон талт үйлчилгээг чанартай хүргэгч соёлын төвд
Тариалан сумын соёлын төв, Ховд сумын соёлын төв, Хяргас сумын соёлын төв нэр дэвшиж, Ховд сумын соёлын төв
3. Удмын сан- угийн бичгийг түгээн дэлгэрүүлэгч соёлын төвд
Бөхмөрөн сумын соёлын төв, Малчин сумын соёлын төв, Завхан сумын соёлын төв нэр дэвшиж, Бөхмөрөн сумын соёлын төв
4. Номын сангийн үйл ажиллагаа нь тогтмолжсон соёлын төвд
Хяргас сумын соёлын төв, Баруунтуруун сумын соёлын төв, Давст сумын соёлын төв нэр дэвшиж, Хяргас сумын соёлын төв тус тус шалгарлаа.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-4
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -19 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -3 ℃
Шөнө: -20 ℃
2020-04-06
Өдөр: -2 ℃
Шөнө: -20 ℃
2020-04-07
Өдөр: -1 ℃
Шөнө: -18 ℃
2020-04-08
Өдөр: 0 ℃
Шөнө: -17 ℃
2020-04-09

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос