УВС АЙМАГТ БАЙТ ХАРВААНЫ ХОЛБОО БАЙГУУЛАГДАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

УВС АЙМАГТ БАЙТ ХАРВААНЫ ХОЛБОО БАЙГУУЛАГДАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Увс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн шинэ спортын төрөл, байт харвааг хөгжүүлэх зорилтын хүрээнд 2020 оны нэгдүгээр сард Увс аймгийн "Чандмань" байт харвааны холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус холбооны үйл ажиллагааг дэмжин Монголын байт харвааны үндэсний холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг 5 хоногийн хугацаанд Увс аймагт ажиллахаар ирсэн бөгөөд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг байт харвааны үндэсний холбооны нэрийн өмнөөс 10 сая төгрөгийн үнэ бүхий байт харвааны нум сум, холбогдох хэрэглэл материалыг Увс аймгийн байт харвааны холбоонд гардуулан өгч Увс аймгийн өсвөр үе, хүүхэд залуучууд, насанд хүрэгчид шинэ спортын төрөлд өндөр амжилт гаргана гэдэгт өндөр итгэл найдвар хүлээлгэж байгаагаа илэрхийллээ. Ийнхүү Увс аймаг баруун бүсийн аймгуудаас анх удаа байт харвааны спортыг хөгжүүлэх гараагаа амжилттай тавилаа.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлэрхэг
26
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-09
Өдөр: 27 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-10
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-11
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-12

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос