Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд аймаг орон нутгийн тооллогын комисс, түр товчоод, тоологч шалгагч нарыг мэргэжил арга зүйгээр хангаж, зохион байгуулалтын чиглэл, нэгдсэн аргачлал, заавар зөвлөмжийг өгөх сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтад сумдын засаг даргын орлогч, статистик хариуцсан ажилтнууд, аймгийн төвийн багийн засаг дарга нар оролцож байгаа бөгөөд сургалтыг аймгийн мал тооллогын комиссын дарга, Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, аймгийн хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын комиссын орлогч дарга, статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг, ХХААГ-ын дарга Д.Төмөр-очир нар удирдан мэдээлэл өглөө.