УВС АЙМАГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН НИСЭХ ЗУРВАСТАЙ БОЛЛОО

УВС АЙМАГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН НИСЭХ ЗУРВАСТАЙ БОЛЛОО

Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулав.  Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг наймдугаар сарын 22-ны өдөр ашиглалтад хүлээн авлаа. Үйл ажиллагааны нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон Орон нутгийн удирдлагууд оролцов.

Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад орууллаа. Ингэснээр улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаа юм. Увс аймгийн ЗДТГ болон Увс АЗЗА ХК-иудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаан шугам хүлээлцэж тус ажлыг эхлүүлсэн. Нийт явгалах замын хэмжээг 415,6х15 метрээс 415,6х18 метрийн өргөнтэй болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн бөгөөд 500 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг “Ростов” ХХК-ны зураг төслөөр технологийн дагуу хийж гүйцэтгэжээ.

Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс энэ оны 3 дугаар сард “Дэглийн цагаан” нисэх буудалд хилийн боомт байгуулахаар тогтсоны дагуу олон улсын нисэх буудал болгох асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх шатанд байна. Ингэснээр “Дэглий цагаан” нисэх буудал нь хөрш орнуудын хил орчмын хотууд хооронд агаарын тээврийн үйлчилгээгээр холбогдож, бүс нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцааг сайжруулах, цаашлаад бүс нутгаар дамжин олон улсын агаарын замд хүрэх бололцоог хангах юм. Мөн сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, олон улсын нисэх буудал болоход ойрхон байна хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн Увс аймаг нь малын гоц халдваргүй бүс бөгөөд ОХУ, Казахстан зэрэг улсуудаас олон жилийн турш санал болгосоор ирсэн малын мах экспортлох асуудалд ахиц гарч, улс орны эдийн засаг хүрээгээ тэлэх боломжтой юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
13
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -4 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 13 ℃
Шөнө: -3 ℃
2019-10-15
Өдөр: 12 ℃
Шөнө: -3 ℃
2019-10-16
Өдөр: 11 ℃
Шөнө: -2 ℃
2019-10-17
Өдөр: 8 ℃
Шөнө: -3 ℃
2019-10-18

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 19
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 109
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 26
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 32
  • 0
  • 2019-10-09

БАРУУНТУРУУН СУМЫН СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГТ СҮҮЛИЙН 20 ЖИЛД ХИЙГДЭЭГҮЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

  • 18
  • 0
  • 2019-10-10

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

  • 81
  • 0
  • 2019-10-03

Увс аймгийн Засаг даргын Тамгын Газраас орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулан хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулна.

  • 388
  • 0
  • 2019-10-01

“БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ” сургалтад урьж байна.

  • 253
  • 0
  • 2019-09-25

ХҮҮХДИЙН СПОРТЫН 6 ДУГААР ИХ НААДМААС НИЙТ 21 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

  • 116
  • 0
  • 2019-09-20

"Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ"-г гүйцэтгүүлэх төсөлд оролцохыг урьж байна

  • 128
  • 0
  • 2019-09-12

Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл

  • 57
  • 0
  • 2019-10-08

Зүүнговь - 2019 үзэсгэлэн худалдаа боллоо.

  • 65
  • 0
  • 2019-10-07

Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зарлалаа.

  • 81
  • 0
  • 2019-10-03

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

  • 97
  • 0
  • 2019-10-02

Засаг даргын тамгын газрын сул орон тоо

  • 192
  • 0
  • 2019-09-20

Геодизийн байнгын 15 цэг тэмдэгтийг тоолж, хадгалалт хамгаалалтанд хяналт шалгалж хийв

  • 173
  • 0
  • 2019-09-19

ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  • 151
  • 0
  • 2019-09-18

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт Г.Баянмөнх ахлагчтай "АВТО ЗАСВАР" баг шалгарч 3 жилийн хугацаатай хүүгүй 10.0 сая төгрөгний зээлд хамрагдхаар боллоо.

  • 153
  • 0
  • 2019-09-17

ИТХ-ын дарга, Засаг дарга нараас ахлуулсан ажлын хэсэг суманд хийгдэж буй Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажиллын явцтай танилцаж, хяналт шалгалт хийлээ.

  • 199
  • 0
  • 2019-08-30

"БАРУУН БҮСИЙН СУМДЫН САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН"-ИЙГ БӨХМӨРӨН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 491
  • 0
  • 2019-09-16

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос