УВС АЙМГИЙН БАЯР НААДМААС ДОЛООН ШИНЭ ЦОЛТОН ТӨРЛӨӨ.

УВС АЙМГИЙН БАЯР НААДМААС ДОЛООН ШИНЭ ЦОЛТОН ТӨРЛӨӨ.

Монголын тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98, Увс аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар, улсын начин Ө.Сумьяа, Б.Эрдэнэбилэг, Ц.Баянмөнх, Л.Өлзийбаяр,Ж.Алтансүх нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Увс аймгийн Хяргас сумын харьяат "Увс нуур" галын бөх аймгийн арслан Цогтоогийн Мөнхбаяр найм даван түрүүлж аймгийн арслан цолоо батлан хурц чимэг хүртэж, Тэс сумын харьяат чөлөөт бөхийн ОУХМ аймгийн начин Хүлтээгийн Мөнхжаргал долоо даван үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртлээ. Их шөвөгт Давст сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх аймгийн нэмэх начин Эрдэнэбатын Лхамхүү, Цагаанхайрхан сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх сумын заан Тодсайханы Төгсжаргал нар шалгарч "Аймгийн харцага" цол хүртлээ.

Дунд шөвөгт Тэс сумын харьяат "Алдартан"дэвжээний бөх сумын заан Б.Ганзориг, Бөхмөрөн сумын харьяат сумын заан Отгонбаярын Баазардарь, Зүүнговь сумын харьяат сумын заан Эрдэнбилэгийн Билгүүн, Тэс сумын харьяат сумын заан Дансрангийн Батмөнх нар тав даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртлээ.

5-н даваа, 
1.У.з Д.Бумбаяр - Б.Ганзориг с.з 
2.У.н Ө.Сумьяа - Э.Билгүүн с.з 
3. А.а Ц.Мөнхбаяр - Алтанхуяг с.з
4. А.х Б.Баянмөнх - О.Баазардарь с.з
5.А.н Э.Лхамхүү - Э.Гансүх с.з 
6. А.н Х.Мөэхжаргал - Бандьбаатар с.з 
7. А.н Д.Цэнд-Аюуш - Т.Төгсжаргал с.з 
8. Ц.н Т.Батсүрэн - Д.Батмөнх с.з

6-н даваа
1.А.а Ц.Мөнхбаяр - Э.Билгүүн с.з 
2.А.н Э.Лхамхүү - О.Баазардарь с.з 
3. А.н Х.Мөнхжаргал - Ганзориг с.з 
4.С.з Д.Батмөнх - Т.Төгсжаргал с.з

7-н даваа 
1.А.а Ц.Мөнхбаяр - Э.Лхамхүү а.н 
2.А.н Х.Мөнхжаргал - Т.Төгсжаргал с.з

8-н даваа 
1.А.а Ц.МӨНХБАЯР - Х.Мөнхжаргал а.н

Өсвөрийн 32 бөх барилдаж Тэс сумын залуу бөх Ганбатын Төгсжаргал түрүүлж Түргэн сумын залуу бөх Аюушийн Үнэнбат үзүүрлэж Их шөвөгт Цогцолбор 1-р сургуулийн Амартүвшин, Цогцолбор 2-р сургуулийн Төрмөнх нар шалгарлаа. Энэ жилийн өсвөрийн бөхийн барилдааныг Ховд сумын харьяат аймгийн арслан Майдар агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж явууллаа.

Жил бүрийн улсын баяр наадмаар 50-аас дээш настай аймгийн арслан цолноос дээш цолтой ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил Улсын заан Д.Бумбаяр, улсын начин Д.Төрмөнх Ө.Сумьяа, Б.Эрдэнэбилэг, Л.Өлзийбаяр, Д.Жавзанжамьяан, аймгийн арслан Ю.Эрдэнэ, О.Төмөрсанаа Л.Баатар, Дүгэрсүрэн, Ү.Түвшинжаргал Батсүх Дамиран, Баярмагнай нарын14 бөх тус хүндэтгэлийг гардлаа.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
8
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -4 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 4 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-21
Өдөр: -1 ℃
Шөнө: -12 ℃
2019-10-22
Өдөр: 1 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-23
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-24

ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

  • 14
  • 0
  • 2019-10-16

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 13
  • 0
  • 2019-10-17

УЛААНГОМ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СОЛОНГО 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 312
  • 0
  • 2019-10-18

ЗҮҮНХАНГАЙ СУМАНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 20
  • 0
  • 2019-10-18

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 27
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 21
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 29
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 18
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 23
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 82
  • 0
  • 2019-10-14

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос