"НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Байгаль орчны боловсрол олгох "Ногоон паспорт" аяны хүрээнд 21 аймагт ногоон төгөл байгуулах ажлыг эхлүүллээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар эхлүүлж буй энэхүү ажлын хүрээнд Увс аймагт 10-18 зүйл, 3000 ширхэг модлог ургамлын суулгац, хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны систем бүхий ногоон төгөл бий боллоо.

Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой, моддыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Энэ цэцэрлэгийг байгуулахдаа улирал харгалзахгүйгээр мод тарих боломжийг ашиглан далд үндэсний системтэй буюу бортоготой суулгацыг хэрэглэж байгаагаараа онцлогтой юм.

Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой бөгөөд Увс аймгийн хувьд өөрсдийн нөөц бололцоог ашиглан иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэн томоохон цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Ногоон төглийн нээлтэд УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн төлөөлөл, аймгийн БОАЖГ, Ногоон паспорт эзэмшигч сурагчид, ЕБС-ийн Эко клубын багш нар оролцож, 3.5 га газарт мод тарьж, тохижуулах ажлыг эхлүүллээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

27
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-19
Өдөр: 28 ℃
Шөнө: 15 ℃
2019-07-20
Өдөр: 26 ℃
Шөнө: 15 ℃
2019-07-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-22

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

  • 61
  • 0
  • 2019-07-09

МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

  • 66
  • 0
  • 2019-07-08

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • 92
  • 0
  • 2019-07-06

ГАБРИЕЛЛА СПИРЛИГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

  • 83
  • 0
  • 2019-07-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 93
  • 0
  • 2019-07-06

"Татварын шинэчлэл-2019" Баруун бүсийн сургалт зөвлөгөөн боллоо

  • 81
  • 0
  • 2019-07-05

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  • 76
  • 0
  • 2019-07-04

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 77
  • 0
  • 2019-07-04

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 80
  • 0
  • 2019-07-02

"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ НАСЖИЛТ" цэнгүүн зохион байгууллаа

  • 90
  • 0
  • 2019-07-01

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос