ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ДАЛАЙГИЙН НЭРЭМЖИТ "ТОД МАНЛАЙ-2019" НААДАМ БОЛЛОО

ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ДАЛАЙГИЙН НЭРЭМЖИТ

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан "Монгол Чех металл” ХХК-ийн захирал Бичээрэйн Далайд хүндэтгэл үзүүлэх наадам түүний төрж өссөн нутаг Увс аймагт боллоо. Тус арга хэмжээний хүрээнд Хурдан таван насны хүлэг морьд уралдаж, хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.

МУ-ын тод манлай уяач Б.Далай гуайн урилгаар Увс аймгийн Хяргас сумын харьяат МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, шинжлэх ухааны доктор Х.Баянмөнх, Зүүнговь сумын уугуул "Увс нуур" галын тэргүүн асан, Гавъяат хуульч Д.Дорлигжав, Зүүнхангай сумын харъяат МУ-ын Гавьяат мал зүйч, профессор Д.Самданжамц, Тэс сумын уугуул МУ-ын гавьяат багш М.Дэжэмбээ, Зүүнговь сумын уугуул Увс нуур галын гүйцэтгэх захирал МУ-ын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Д.Цэрэнсамбуу, Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат МҮОНТ-ийн хөтлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУ-ын Манлай уяач олноо (дааган хэмээн) алдаршсан Р.Ганхуяг тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж наадмыг үзэн сонирхож МУ-ын тод манлай уяач Б.Далайд хүндэтгэл үзүүллээ.

Хүчит бөхийн барилдаанд улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан О.Түмэн, Ш.Нямбат, Х.Мөнхжаргал, Ж.Бат-Оргил нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөх хүч сорьсноос Тэс сумын харъяат чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Хүлтээгийн Мөнхжаргал 7 даван түрүүлж, Баруунтуруун сумын харъяат "Увс нуур" бөхийн дэвжээ, "Арвижих Увс" ХХК-ийн бөх аймгийн арслан Очирбатын Түмэн 6 даван үзүүрлэлээ. Их шөвөгт Аймгийн заан О.Баярцогт, аймгийн заан Г.Батбаяр нар шалгарлаа6

Бөхийн барилдааны дүйз:
Тавын даваа
1. У.н Ө.Сумъяа -Г.Батбаяр а.з 
2. А.а О.Түмэн - Б.Нармандах а.н 
3. А.а Х.Мөнхжаргал -Ж.Бат-Оргил а.а 
4. А.з О.Баярцогт - Э.Лхамхүү а.з

Зургаагийн даваа 
1 а.а О.Түмэн - Г.Батбаяр а.з 
2. А.а Х.Мөнхжаргал - О.Баярцогт а.з

Долоогийн даваа 
1. А.а Х.МӨНХЖАРГАЛ - О.Түмэн а.а



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-16
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -31 ℃
Шөнийн салхины хурд 3 м/с
Өдөр: -17 ℃
Шөнө: -33 ℃
2020-02-20
Өдөр: -16 ℃
Шөнө: -32 ℃
2020-02-21
Өдөр: -17 ℃
Шөнө: -32 ℃
2020-02-22
Өдөр: -16 ℃
Шөнө: -33 ℃
2020-02-23

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ОРЧНЫ БОХИРДОЛЫГ АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙТГЭХ АЛБАН ДААЛГАВАР ӨГӨВ

  • 77
  • 0
  • 2020-02-14

УВС АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭЛЭЛ

  • 59
  • 0
  • 2020-02-14

УЛСЫН АВАРГА, МАЛЧИН ТАРИАЛАНЧИД ТОДОРЛОО

  • 58
  • 0
  • 2020-02-14

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  • 2965
  • 0
  • 2020-01-14

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах ажлыг зохион байгуулав.

  • 796
  • 0
  • 2019-12-04

2020 оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах ажил явагдаж байна.

  • 599
  • 0
  • 2019-10-25

Төрийн өмчтэй холбоотой журам, эрх зүйн акт тэдгээрт орсон шинэчлэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.

  • 758
  • 0
  • 2019-11-18

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" зохион байгуулав.

  • 2176
  • 0
  • 2019-10-21

НҮБ-ЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРИЛАА

  • 2113
  • 0
  • 2019-10-21

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫНХАН ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

  • 673
  • 0
  • 2019-10-21

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос