БНСУ-ЫН "KOICA" ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

БНСУ-ЫН

Увс аймгийн Засаг даргын БНСУ-ын "KOICA" олон улсын хамтын ажиллагааны байгууллагад хандан уламжилсан сайн дурын мэргэжилтнүүдийг Увс аймагт урьж ажиллуулах хүсэлтийн дагуу тус байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэйн Най тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт хүрэлцэн ирж аймгийн Нэгдсэн эмнэлэг, БСУГ, Цагдаагийн газар, Улаангом политехник коллеж зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан сайн дурын мэргэжилтнүүдийн ажиллах орчин, аюулгүй байдалтай холбоотой судалгаа хийж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Аймгийн засаг дарга Д.Батсайхан "KOICA"-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан 2015 оноос хойш тус байгууллагатай хамтран ажиллах асуудал зогсоод байгааг сэргээж хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын дэмжлэгтэйгээр Улаангом Политехник коллежийг материаллаг баазаар хангах боловсон хүчин бэлтгэх, Увс аймагт баригдах 50 ортой хүүхдийн эмнэлгийн дотор тохижилт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр тус байгууллагын төлөөлөгчид аймгийн удирдлагуудын тавьсан саналын дагуу хийсэн судалгаанаас үзэхэд Увс аймагт хѳдѳѳ аж ахуй болон спортын сайн дурын мэргэжилтэн урьж ажиллуулах , боловсрол, эрүүл мэндийн салбарт хѳрѳнгѳ оруулалт хийх тал дээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг онцлон албан бичгээр хариу илгээхээ мэдэгдлээ.

Аймгийн удирдлагуудын зүгээс "KOICA"-ын сайн дурын мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлд анхаарч бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэн БНСУ болон Увс аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр чухал ажлууд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
27
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 12 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 24 ℃
Шөнө: 10 ℃
2020-05-27
Өдөр: 20 ℃
Шөнө: 6 ℃
2020-05-28
Өдөр: 20 ℃
Шөнө: 5 ℃
2020-05-29
Өдөр: 20 ℃
Шөнө: 4 ℃
2020-05-30

Өндөрхангай сумын төвийн ундны усыг ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээнд хамрууллаа.

  • 129
  • 0
  • 2020-05-20

Лавлагаа мэдээллийн үйлчилгээний төлбөрийн тухай

  • 140
  • 0
  • 2020-05-20

Нэг шатлалт 54 үйлчилгээг цахимжууллаа.

  • 151
  • 0
  • 2020-05-20

ХОТ СУУРИН ГАЗРЫН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ, УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ СОНГОХ АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ СУМАНД ИРЖ АЖИЛЛАА.

  • 160
  • 0
  • 2020-05-20

Мал төлөлтийн мэдээ

  • 131
  • 0
  • 2020-05-20

Мал амьтны сэг зэмийг цуглуулж устган ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

  • 135
  • 0
  • 2020-05-20

Нийт нутгаар түймрийн эрсдэл НЭН АЮУЛТАЙ зэрэглэлд байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • 74
  • 0
  • 2020-05-18

Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

  • 227
  • 0
  • 2020-05-12

Хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөл бүрдлээ

  • 216
  • 0
  • 2020-05-12

Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил 6 сар нэмж тооцно

  • 221
  • 0
  • 2020-05-12

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос