“УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН”-Ы ХҮРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД 77.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

“УВСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН”-Ы ХҮРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД 77.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН - СЭТГҮҮЛЧ П. БАТЗАЯА

“Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт -2019” арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад дотоод гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна Энэтхэг, Америк, Солонгос, Казакстан, Куб, ОХУ зэрэг улсын элчин сайдын яамд, олон улсын төслийн байгууллагууд, үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд зэрэг 500 гаруй хүн оролцлоо. Чуулганаар хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарын илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг, асуулт хариулт зохион байгуулагдлаа. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн нутгийн онцлог шингээсэн брэнд бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, өөрсдийн цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Увс аймагт хөрөнгө оруулалт хийхээр мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр, хүнсний ногооны төсөл зэрэгт нийт 29,5 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 26,3 тэрбум төгрөг, байгаль орчны салбарт 14,7 тэрбум төгрөг, аялал жуулчлалын салбарт 1,6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарт 160,0 сая төгрөг, ХАА-н бусад салбарт 2,5 тэрбум төгрөг, банк санхүүгийн салбарын бүтээн байгуулалтад 2,0 тэрбум төгрөг, нийгмийн бусад салбарт 660 сая төгрөг, нийтдээ 77,6 тэрбум төгрөгийн төслүүдийг төр, хувийн хэвшил, иргэдийн хандиваар хамтран хэрэгжүүлэхээр болж санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

 

ХАРИЛЦАН АШИГТАЙГААР ХАМТАРЧ АЖИЛЛАХЫН ТУЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРЬСАН
Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ “УИХ-ын гишүүн, сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжлэгтэйгээр “Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-ыг зохион байгуулж байна. Бид Увс аймагт бизнес эрхэлж, хөрөнгө оруулж болох бүхий л салбараа хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Энэ арга хэмжээнд манай аймгийн бүх сумдын засаг дарга нар, удирдлагууд оролцож сумынхаа онцлог аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээг мөн танилцуулж байна. Нутаг орноо гэсэн сэтгэлтэй Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн энэхүү хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Нутгийн зөвлөл гэхээр нутгийнхаа ард иргэдийн хөгжилд санаа зовнидог бизнес эрхлэгчид байдаг. Тэд нутаг орондоо ган зуд, гамшиг тохиолдох, тэмдэглэлт арга хэмжээ болоход үргэлж нутгаа гэсэн сэтгэлээр хандив, дэмжлэг өгч оролцдог. Энэ удаад эдгээр нутгаа гэсэн сэтгэлтэй бизнес эрхлэгчдийг нутагтаа хөрөнгө оруулахыг урьж байгаагаараа онцлог. Харилцан ашигтайгаар орон нутагтаа шинэ ажлын байр нэмэгдүүлсэн, нутгийнхаа онцлогийг харуулсан шинэ брэнд бүтээгдэхүүн гаргаж, хөдөлмөрийн зах зээлийг бий болгох урилгыг тэдэнд хүргүүллээ. Саяхан Монгол Улсын их хурлаар Татварын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энд хязгаар нутаг Увс аймагт онцлогтой, үр ашигтай нэг зүйл нь 1000 километрээс цааш газар ажлын байрыг нэмэгдүүлсэн, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэн, хөрөнгө оруулсан иргэд олон төрлийн хөнгөлөлт эдлэхээр болж, татварыг 90 хувиас дээш хөнгөлөх боломж бүрдсэн учраас хөрөнгө оруулалтыг нутагтаа татах боломж бүрдэж байна. Мөн Увс аймаг, Улаанбаатар хотыг холбосон дэд бүтцийн асуудал шийдэгдэж байна. Тиймээс хөрөнгө оруулалт нэмэгдэж бизнесийн олон ажлын эхлэл тавигдана гэж бодож байна. Увс аймгийн хөгжил, хөгжлийн зорилтууд нь иргэдийнхээ аз жаргалтай, сайн сайхан амьдралыг хангахад бүрэн чиглэдэг. Бид өөрийнхөө аймгийн давуу тал дээр тулгуурлан эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарч байгаль орчны тогтвортой ногоон хөгжлийг хангах ёстой.
850 САЯ ТӨГРӨГӨӨР АМРАЛТ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БИЙ БОЛГОНО
Драгон холдинг ХХК-ийн захирал С.Баярт “Увс аймгийн Зүүнхангай сумын нутгийн зөвлөл, Драгон Холдинг компани хамтран Увс аймагт худалдаа үйлчилгээ, амралтын цогцолбор байгуулах төсөл танилцуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ жил Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдоно. Мөн Ховд аймаг болон Увс аймгийг холбосон хатуу хучилттай зам ашиглалтад орно. БОАЖЯ-аас аялал жуулчлалыг олон талаар дэмжиж байна. Аялал жуулчлалын гол урсгал дагуу авто зогсоол байгуулах, олон улсын стандартын шаардлага хангасан худалдаа үйлчилгээний цэгийг дэмжиж байгаа. Мөн Увс аймаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр хөгжлийнхөө оргилд хүрэх юм байна гэдгийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа хэлэлцэн баталсан. Тиймээс энэ зорилтуудын хүрээнд Завхан болон Увс аймгийн хилийн зааг дээр Увс аймгийн хүндэтгэлийн хаалгыг барих, мөн Увс аймгийн Зүүнхангай сумын Далантүрүүд амралт, худалдаа үйлчилгээний цогцолбор барих гэж байна. Энэхүү амралт, худалдаа үйлчилгээний төсөл бол орон нутагт аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг хөгжүүлснээр иргэдийн амьжиргааны төвшинг өсгөх ач холбогдолтой төсөл юм. Энэ төв нь Зүүнхангай сумаас 40 километрт, Завхан аймгийн Сонгино сумаас 35 километр зайд барих, нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 850 сая төгрөг байхаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны бодлого үйл ажиллагаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлэх, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэж ,бүтээгдэхүүн дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах цогц бодлого хэрэгжүүлж байгаа. Олон улс, хот хооронд, орон нутгийн сүлжээн дэх хатуу хучилттай авто замыг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгахаар тусгасан. Мөн үндэстний ёс зан заншил, уламжлал, түүх соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аяллыг эрчимтэй хөгжүүлэхэд бодлогоор дэмжинэ гэж тусгасан. 2018 онд манай улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 529 мянгад хүрсэн. Харин Увс аймагт зорчсон гадаад, дотоод жуулчдын тоо 80 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт гадаадын жуулчид 569 сая ам. долларын орлого оруулсан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 11.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Увс аймгийн засаг даргын бодлого үйл ажиллагаанд аймгийнхаа онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд аялал жуулчлалын байгууллагыг дэмжиж ажиллахаар болсон. Мөн аялал жуулчлалын бүс нутгийн дагуу гол зам маршрутын дагуу түр буудаллах цэгүүд байгуулах газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй сонгон шалгаруулах замаар дэмжлэг үзүүлнэ хэмээн тусгасан. Алс баруун хязгаар луу зорчиж байгаа аялагч, жуулчлагч, зорчигчдод дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэх нь чухал. Тэдэнд тав тухтай амарч үйлчлүүлэх боломжийг олгож орон нутгийн аялал жуулчлалын салбарт шинэ түвшинд гаргана. Энэ төсөл хэрэгжсэнээр хүний нөөцийг орон нутгаас бэлдэж, ажилгүйдлийн түвшинг бууруулж, өрхийн амьжиргааны түвшин сайжирч, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтарч ажилласнаар нутгийн эдийн засгийн өсөлт нэмэгдэх юм.
МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Увс аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир хэлэхдээ “Монгол Улсын засгийн газраас баталсан “Үйлдвэржилт- 21:100” хөтөлбөрийн хүрээнд мах боловсруулах, чацаргана боловсруулах, өндөр даралтат барилгын материал үйлдвэрлэх, давс боловсруулах дөрвөн чиглэлд есөн үйлдвэр байгуулах талаар аймгийн иргэдийн хурлаараа хэлэлцэж баталсан. Тиймээс нутгийнхаа онцлогт тохируулсан үйлдвэр хөгжүүлэх боломж бий. Бид хөдөө аж ахуйн салбараа хөгжлийнхөө гарц хэмээн харж байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Манай аймаг 3.1 сая толгой малтай. Үүнээс үүлдэр омгоор батлагдсан гурван төрлийн мал бий. Нүүдлийн мал аж ахуйг зонхилон хөгжүүлсэн онцлогтой. Үүн дээрээ түшиглээд үүлдэр омгийнхоо малыг өсгөн үржүүлж, сайжруулж байна. Мөн манай нутгийн нэг давуу тал 1965 оноос хойш малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүс гэдгээрээ онцлог. Тэгэхээр манай нутгаас гарсан малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн эх орныхоо өнцөг булан бүрт болон дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтой. Үүнээс үүдэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох шаардлага үүсч байна. Эрүүл малаас эрүүл бүтээгдэхүүн гардаг. Тиймээс үйлдвэрлэл явуулах бүрэн боломж бий. Мөн газар тариалангийн салбар бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таатай, ашигтай салбар болсон. 1980-аад оноос өмнө баруун бүс нутгийг үр тариагаар хангаж байсан түүхэн туршлагатай. Тиймээс энэ чиглэлээр ажиллах арвин туршлагатай гэсэн үг. Мөн мах махан бүтээгдэхүүний хувьд давуу тал олон. Тухайлбал, ОХУ -тай хил залгаа, 120 километр хатуу хучилттай замаар холбогдсон болохоор махаа экспортлох боломж байдаг. Сүүлийн гурван жил Казакстан, Вьетнам, Хонконг руу махаа экспортолж байна. Одоогоор мах боловсруулах чиглэлээр ажилладаг гурван цех бий. Цаашид эдгээр цехүүдийнхээ хүчин чадлыг сайжруулж, экспортын орлогыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Мөн Монгол Улсын хэмжээнд ганцхан Увс аймгийн Давст суманд нь 56 сая тоннын нөөцтэй жамц давс байдаг. Тиймээс энэ нөөцдөө түшиглэн давсыг боловсруулах, бүтээгдэхүүн хийх талаар үйлдвэр байгуулахад дэмжиж хамтран ажиллах боломж нь байна” гэв.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 30 ℃
Шөнө: 12 ℃
2019-06-19
Өдөр: 29 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-21
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-22

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭВ

  • 14
  • 0
  • 2019-06-17

ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

  • 14
  • 0
  • 2019-06-17

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 47
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 37
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 49
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 35
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 32
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 32
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 40
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 47
  • 0
  • 2019-06-12

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос