ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД ТӨЛӨӨЛӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД ТӨЛӨӨЛӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2019-01-14                                                                                                  Улаангом сум

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

              Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг http://csc.gov.mn/s/44/444 линкээр татаж авна уу)

НЭГ.  НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт гаргах төрийн албан хаагч хууль, тогтоомжийн дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Дээд боловсролтой
  • Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан;
  • Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн;
  • Ял шийтгүүлж байгаагүй;
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй.

 ХОЁР. БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай бичгээр гаргасан хүсэлт;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
    Төрсний гэрчилгээ түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  4. Их, дээд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт;
  5. Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  6. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ, эх хувийн хамт;

Төрийн албан тухай хууль болон Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, ур чадвар нэг бүрийг хэрхэн хангасан талаар гаргасан тайлбар, нотлох баримт; (ур чадварыг эзэмшсэн тухай тайлбарт төрийн албанд ажиллахдаа журамд заасан ур чадваруудыг ашиглан тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, улмаар ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой баримттай тусгана.)

Төрийн албатай холбоотой судалгааны ажил, эрдэм шинжилгээний болон бусад бүтээлийн жагсаалт (нотлох эх сурвалжийг заасан байх).

 Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

              Сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00-17:30 цагийн хооронд хүлээн авах ба бүртгэл Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын дагуу явагдана.

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Холбоо барих утас: 51-263317, 70453620, 99018395



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
19
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 4 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 17 ℃
Шөнө: 6 ℃
2019-09-17
Өдөр: 19 ℃
Шөнө: 6 ℃
2019-09-18
Өдөр: 20 ℃
Шөнө: 6 ℃
2019-09-19
Өдөр: 21 ℃
Шөнө: 6 ℃
2019-09-20

АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГТЭЙ ТАНИЛЦАХ, ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ ТУХАЙ

  • 20
  • 0
  • 2019-09-13

УВС АЙМАГТ 2019 ОНЫ 7-Р САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

  • 56
  • 0
  • 2019-08-05

УВС АЙМАГТ 2019 ОНЫ 6-Р САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

  • 55
  • 0
  • 2019-06-19

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДӨРВӨН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

  • 96
  • 0
  • 2019-09-04

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ЧУУЛГАН БОЛЛОО

  • 94
  • 0
  • 2019-08-15

ӨМНӨГОВЬ СУМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • 85
  • 0
  • 2019-08-23

“ДОТУУР БАЙРАН ДАХЬ ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО" СЭДЭВТ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 90
  • 0
  • 2019-08-21

ХАНДГАЙТ ТОСГОН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 100
  • 0
  • 2019-08-24

БНСУ-ЫН "ЯБЕС" КОМПАНИТАЙ "НОГООН БАЙГУУЛАМЖ" ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

  • 118
  • 0
  • 2019-08-25

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙГ УГТАН "БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 240
  • 0
  • 2019-08-27

“ШИЛМЭЛ МАЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

  • 25
  • 0
  • 2019-09-13

ХХААХҮЯ САНААЧЛАН ЦААСЫГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ “3R” ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

  • 12
  • 0
  • 2019-09-13

БАРУУНТУРУУН СУМАНД "НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г ЗОХИОН БАЙГУУЛНА.

  • 46
  • 0
  • 2019-09-11

"ДААТГУУЛАГЧ ТАНД УРЬДЧИЛАН ЗӨВЛӨЕ, ТУСАЛЪЯ"

  • 41
  • 0
  • 2019-09-11

Малын гоц халдварт өвчнөөс хамгаалсан аж ахуй байгуулах үг хэллэгийг хэрхэн орчуулах талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцлээ

  • 58
  • 0
  • 2019-09-10

41 ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 53 ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

  • 76
  • 0
  • 2019-09-07

НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААГ ТҮЛХҮҮ ХӨГЖҮҮЛЭХЭД МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

  • 84
  • 0
  • 2019-09-06

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЭКСПОРТЫН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

  • 88
  • 0
  • 2019-09-06

2019 ОНЫ УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНСЫН ТАНИЛЦУУЛГА

  • 99
  • 0
  • 2019-09-05

ОРОН ДАЯАР МАЛ УГААЛГЫГ ТОГТМОЛ ХИЙЖ ЭХЭЛСНЭЭР МАХНЫ ГАРЦ 15 ХУВИАР НООСНЫ ГАРЦ 30 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

  • 94
  • 0
  • 2019-09-02

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

  • 58
  • 0
  • 2019-09-10

Т.Дүүдэй баатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо

  • 90
  • 0
  • 2019-09-04

Бөхмөрөн сумын “Булгийн эх”-ний заставын 40 жилийн түүхэн ой тохиож байна.

  • 324
  • 0
  • 2019-08-28

Бөхмөрөн суманд шинээр баригдсан “Нутгийн удирдлагын ордон” ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

  • 446
  • 0
  • 2019-08-28

Бөхмөрөн сумын Эрүүл мэндийн төв "Цахим эрүүл мэнд" төслийг хэрэгжүүлэх тоног төхөөрөмжтэй боллоо.

  • 215
  • 0
  • 2019-08-28

Өмнөговь суманд түүхэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж нээлтээ хийлээ.

  • 92
  • 0
  • 2019-08-27

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1979 онд төгссөн хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • 193
  • 0
  • 2019-08-12

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1989 онд төгссөн хамт олон 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

  • 65
  • 0
  • 2019-07-01

БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА.

  • 75
  • 0
  • 2019-07-08

Бөхмөрөн сумын уугуул Отгонбаярын Баазардарьд хүндэтгэл үзүүлж "Цолны мялаалга наадам" зохион байгууллаа

  • 757
  • 0
  • 2019-07-22

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос