БАРУУНТУРУУН СУМЫН ѲВѲЛЖИЛТ: 2019.01.10

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн ѳвѳлжилт, цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.           

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн ѳвѳлжилт, цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ.                           

Тус сумын хэмжээнд малчин ѳрх 269, мал бүхий ѳрх 242, үүнээс 4 багийн 381 ѳрхѳд 73395 толгой мал ѳвѳлжиж байна. Хѳдѳѳгийн 2 багт жирэмсэн эх 10, ѳндѳр настан 72, 0-5 насны хүүхэд 137, хѳгжлийн бэрхшээлтэй 40 иргэн байгаа.

Тус сумын Баян-Айраг багаас Зүүнговь суманд нэг ѳрх, Зүүнтуруун багаас Увс аймгийн Зүүнхангай суманд 11 ѳрхийн 17 хүн ам, 2383 толгой мал, Завхан аймгийн Сант суманд 1ѳрхийн 2 хүн, 1276 толгой мал, Зүүнговь суманд 1 ѳрхийн 3 ам бүл, Ѳндѳрхангай суманд 5 ѳрхийн 5 хүн ам, 888 толгой мал тус тус отроор ѳвѳлжиж байна. Хилийн зурвас, бүс нутагт 28 ѳрхийн 11060 мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 136 ѳрхийн 37726 толгой мал ѳвѳлжиж байна.

Сумын ѳвѳлжилт хүндрэх тѳлѳвтэй. Цас хатуурч шуурснаас мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болсон. Ихэнх газраа 10-20 см, шуурч хунгарласан газраа 50-60 см-ийн зузаантай байна.

Сумын аюулгүйн нѳѳцѳд 15 тонн тэжээл, 30 тонн ѳвс нѳѳцѳлсѳн. Малчдын хадлан бэлтгэх, ѳвѳлжилтийн бэлтгэл хангах ажил 92 хувьтай байгаа. Малчид ѳѳрсдийн хэрэгцээнд 1674.5 тн ѳвс, сүрэл 470 тн, хужир шүү 90 тн, үйлдвэрийн тэжээл 59 тн, гар тэжээл 130 тонныг тус тус бэлтгэсэн гэсэн мэдээлэл ѳглѳѳ.

Тус сумын нэгдсэн халаалт 2015 онд ашиглалтад орсон. 5 байгууллага, 20 айлыг халаадаг. Хоногт 4.5-5 тонн нүүрс зарцуулдаг ба одоогийн байдлаар 130 тонн нүүрсний нѳѳцтэй байна.
-ЗДТГ-ын барилга 1983 онд ашиглалтанд орсон. Барилгын чанар муудсан, дулаан алдагдал ихтэй, ажлын ѳрѳѳндѳѳ нэмэлт халаагуур ажиллуулдаг, гадуур хувцастайгаа ажилладаг зэрэг хүндрэлтэй асуудлууд байна.
ХААН банк нэмэлт тенн ажиллуулдаг тул цахилгааны зардал нэмэгдсэн, Цэцэрлэгийн халаалт муугаас хүүхдийн тоо цѳѳрсѳн. 170 хүүхэд ирэхээс ѳнѳѳдрийн байдлаар 80 хүртлээ цѳѳрсѳн. Барилгын дулаан алдагдлыг ѳѳрсдийнхѳѳ нѳѳц боломжоор бууруулсан ч халаалт дулааны хүртээмж муу байгаа. Сургуулийн байранд хичээл явуулахад хүндрэлтэй байгаа. Компанийн удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч халаалт хэвийн бус байгаа. Уурын зууханд гарч байгаа ээлжийн ажилчдаас халаалт ихээхэн шалтгаалж байгаа. Соёлын тѳв нам даралтаар халдаг байх үеэс эрс муудсан.

Баруунтуруун сумын халаалт дулааны асуудлыг хариуцан ажиллаж байгаа "Оч гэрэл" ХХК нь үйл ажиллагаагаа сайжруулах ямар ч сонирхол байдаггүй. Нүүрсний нѳѳц тасрах тохиолдол үе үе гардаг. Эдийн засгийн чадамж муу, гэрээнд заасан үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байгаа тул тусгай зѳвшѳѳрлийг нь цуцалж чадамжтай ѳѳр компанид шилжүүлж ѳгнѳ үү гэсэн хүсэлтийг сумын Засаг даргаас аймгийн эрчим хүчний зохицуулах зѳвлѳлд уламжиллаа. Ирэх жилээс Тѳрийн банк, Цагдаагийн байр, Онцгой байдлын байр, Эмнэлэг, айл ѳрхүүд гээд талбай ихтэй хэрэглэгчид холбогдох тул халаалт дулааны асуудал дээр дорвитой шийдэл хэрэгтэй байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 30 ℃
Шөнө: 12 ℃
2019-06-19
Өдөр: 29 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-21
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-22

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭВ

  • 14
  • 0
  • 2019-06-17

ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

  • 14
  • 0
  • 2019-06-17

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 47
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 37
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 49
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 35
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 32
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 32
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 40
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 47
  • 0
  • 2019-06-12

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос