ЗҮҮНГОВЬ СУМЫН ѲВѲЛЖИЛТ: 2019.01.09

Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Увс аймгийн Зүүнговь сумын Засаг дарга Д.Нэргүй өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Тус сумын хувьд 2018 оны жил эцсийн хүн амын тооллогоор 716 өрхийн 2800 хүн, мал тооллогын дүнгээр нийт 132 295 толгой мал тоологдсон. Үүнээс:
Тэмээ-670
Адуу-7239
Үхэр-12068
Хонь-72 352
Ямаа-39966 тоологдож нийт дүнгээр 8461 толгойгоор өссөн байна.

Өвөлжилтйн бэлтгэл ажлын хүрээнд: Малчид болон мал бүхий иргэд сумын дүнгээр 1520 тн өвс, 80 тн гар тэжээл, 406 тн хужир шүү бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 20 тн өвс , 8 тн тэжээл нөөцөлсөн байна.

2018 оны 12-р сарын 25-наас хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 44-50 хэм, өдөртөө 39-44 хэмийн хүйтэн, цасан бүрхүүлийн хэмжээ 20-25 см хүрч зарим газраа хунгарлан хатуурснаас малын бэлчээрлэх нөхцөл хүндэрч, хөл халцгайрах нь нэмэгдэж цаашид өвөлжилт хүндрэх тѳлѳвтэй байна.

Сумдын ѳвѳлжилтийн байдалтай танилцах, нэгдсэн халаалт, дулаан хангамжийг шалгах ажлын хэсэг Зүүнговь суманд ажиллаа.Тус сумын халаалт нам даралттай зуухаар халдаг байх үеэсээ муу халж байгаа. ЗДТГ-ын байранд гэхэд хамгийн ѳндѳр температуртай байгаа ѳрѳѳ нь ердѳѳ л 12 хэм, Эмнэлгийн нийт талбайн 40 орчим хувьд 8 хэм, бусад хэсэгтээ 18-23 хэм дулаан байгаа нь бас хангалтгүй байгаа хэмээн хурлын үеэр сум, байгууллагын удирдлагуудаас мэдээлэл хийсэн юм.
Нэгдсэн халаалт хариуцан ажиллаж байгаа компаний хувьд барилгуудын дулаан алдалт их байгаа гэж тайлбарладаг боловч цонх, хаалганы дулаалгаа боломжийн хэмжээнд хийсэн гэсэн тайлбарыг хэрэглэгчдээс ѳглѳѳ.

Соёлын тѳвийн хувьд 12-р сараас хойш 7-8 орчим хэмтэй байгаа. Барилгын насжилт ѳндѳр, халаалт муугаас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй байгаа гэсэн бол сургуулийн дотуур байр, гал тогооны хувьд хэвийн буюу 15 хэмээс дээш байгаа. Харин хичээлийн байрны хувьд 2018 онд сантехникийн бүрэн засвар хийгдсэн хэдий ч зарим тасалгааны температур 0-8 хэм, бусад ѳрѳѳнүүд 10-15 хэмийн дулаантай байгаа гэсэн мэдээлэл ѳглѳѳ.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу: тусгай зѳвшѳѳрлийн дагуу ажиллаж байгаа компаниуд хариуцсан байгууллагуудаа стандартын түвшинд халаах ёстой, доголдолтой байгаа сумдын нэгдсэн халаалтыг яаралтай хэвийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллан гэлээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 30 ℃
Шөнө: 12 ℃
2019-06-19
Өдөр: 29 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-21
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-22

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭВ

  • 14
  • 0
  • 2019-06-17

ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

  • 14
  • 0
  • 2019-06-17

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 47
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 37
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 49
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 35
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 32
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 32
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 40
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 47
  • 0
  • 2019-06-12

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос