МАЛЧИН СУМЫН ӨВӨЛЖИЛТ: 2019.01.09

Увс аймгийн Малчин сумын Засаг дарга Б.Сайжрах өвөлжилтийн талаар мэдээлэл өглөө.

Увс аймгийн Малчин сумын Засаг дарга Б.Сайжрах өвөлжилтийн талаар мэдээлэл өглөө.

Малчин сум 2018 оны жил эцсийн мал тооллогын дүнгээр нийт 166.5 мянган толгой мал тоологдсон. Хонин толгойд шилжүүлснээр 225.6 мянган толгой, үүнээс Тэмээ- 723, Адуу- 4600, Үхэр-6715, Хонь- 104503, Ямаа-50019 тоологдож нийт дүнгээр 4737 толгойгоор өссөн байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд: Малчид болон мал бүхий иргэд сумын дүнгээр 890 тн өвс, 97 тн гар тэжээл, 245 тн хужир шүү бэлтгэж сумын аюулгүйн нөөцөд 32 тн өвс татан төвлөрүүлсэн байна.

Баянмандал баг, Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт цасан бүрхүүл ихтэй, мөсөн тахтай, нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -40 хэмийн хүйтэн хонож байна. Цасны зузаан 15-25 см тогтсон.

Отроор бусад сумдад нийт 24 өрх, хүн ам 100, үүнээс 0-5 настай хүүхэд 11, өндөр настан 6, жирэмсэн эх 1, хѳгжлийн бэрхшээлтэй иргэн 1 байна. Бөхмөрөн суманд 11 өрх, Өлгий, Өмнөговь суманд 2 өрх, Цагаанхайрхан суманд 2 өрх, Сагил суманд 3 өрх, Хяргас суманд 5 өрх, Давст суманд 1 өрх , Бод бог нийт 21490 толгой мал отроор өвөлжиж байна Мөн цаашид цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 1, 2-р сард хүйтний эрч чангарч цас унавал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар мэдээлэл өглөө.

Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан Эрчим хүчний зохицуулах зѳвлѳлийн гишүүд Малчин суманд ажиллаж байна. Тус сумын нэгдсэн халаалт хэвийн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа. Ажилчдынх нь ажиллах орчин нѳхцѳл хүнд, цэцэрлэг, сургуулийн багш сурагчид, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид даарч тух алдах байдалтай байгааг сумын удирдлагууд хэлж байна. 12-р сарын 1-нээс албан байгууллагуудын слесариудад дэвтэр хѳтлүүлж халаалтын ирж буцаж байгаа температурыг тэмдэглэж хэвшсэн байна. Эрчим хүчний зохицуулах зѳвлѳлѳѳс цаашид хэвийн хэмжээнд халааж чадахгүй байгаа компаниудын тусгай зѳвшѳѳрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллан гэлээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-24
Өдрийн салхины хурд 3 м/с
Шөнийн темпратур -36 ℃
Шөнийн салхины хурд 3 м/с
Өдөр: -24 ℃
Шөнө: -37 ℃
2019-01-25
Өдөр: -23 ℃
Шөнө: -36 ℃
2019-01-26
Өдөр: -24 ℃
Шөнө: -36 ℃
2019-01-27
Өдөр: -22 ℃
Шөнө: -35 ℃
2019-01-28

2018 ОНЫ АЖЛААРАА ЗАВХАН СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

  • 16
  • 0
  • 2019-01-23

“СУРГУУЛЬ БОЛОН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 21
  • 0
  • 2019-01-22

ИННОВАЦИЙН САНААГАА ХӨГЖҮҮЛЭХ, ТУРШИХ, ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

  • 115
  • 0
  • 2019-01-22

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

  • 12
  • 0
  • 2019-01-22

2019 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • 61
  • 0
  • 2019-01-18

УВС АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

  • 1464
  • 0
  • 2019-01-17

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

  • 75
  • 0
  • 2019-01-16

2019 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭ ТАЙЛАНГ НЭГТГЭЖ ДУУСЛАА

  • 66
  • 0
  • 2019-01-16

"БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ НЬ" ТӨСЛИЙН 2-Р ШАТ УВС АЙМАГТ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

  • 57
  • 0
  • 2019-01-15

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД ТӨЛӨӨЛӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  • 187
  • 0
  • 2019-01-14

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос