СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2018 оны 12-р сарын 01-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 12-р сарын 02-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-24м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангаран, үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх, авто зам, даваа цасанд хаагдах зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй байна.
Өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы байгалийн гамшигт үзэгдэл дахин давтагдахыг үгүйсгэхгүй байна. Иймд байгаль цаг уурын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
Тухайлбал:
1. Хот, аймаг, сум, баг хооронд тээврийн хэрэгслээр зорчихдоо, цаг агаарын нөхцөл байдлыг үнэлж, батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, бензин шатахууны нөөцтэй явах.
2. Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх.
3. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас тог цахилгааны саатал болон дулаан, халаалт зогсох зэрэг эрсдэлүүд гардаг тул иргэн бүр зохих нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлаа хангахыг анхааруулж байна.
Цаашид аливаа гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар иргэн бүр анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
2018.11.29



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-25
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -35 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -24 ℃
Шөнө: -36 ℃
2020-01-31
Өдөр: -24 ℃
Шөнө: -35 ℃
2020-02-01
Өдөр: -22 ℃
Шөнө: -33 ℃
2020-02-02
Өдөр: -22 ℃
Шөнө: -34 ℃
2020-02-03

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  • 269
  • 0
  • 2020-01-14

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах ажлыг зохион байгуулав.

  • 538
  • 0
  • 2019-12-04

2020 оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах ажил явагдаж байна.

  • 421
  • 0
  • 2019-10-25

Төрийн өмчтэй холбоотой журам, эрх зүйн акт тэдгээрт орсон шинэчлэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.

  • 539
  • 0
  • 2019-11-18

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" зохион байгуулав.

  • 792
  • 0
  • 2019-10-21

НҮБ-ЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРИЛАА

  • 787
  • 0
  • 2019-10-21

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫНХАН ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

  • 584
  • 0
  • 2019-10-21

УВС ТҮНШЛЭЛ-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • 538
  • 0
  • 2019-10-18

УВС АЙМГИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН

  • 942
  • 0
  • 2019-10-18

ЯВУУЛЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 423
  • 0
  • 2019-10-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос