Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын товч танилцуулга

  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын товч танилцуулга

Түүхэн хөгжил:  Чандмань Уулын аймгийн анх дугаар их хурал 1925 оны 11 сарын 18-наас 12 сарын 05-ныг дуустал хуралдаж аймгийн захиргааг сонгон аймгийн төвийг Улаангомд суурьшуулахаар тогтоожээ. Энэ үед Чандмань уулын аймаг 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арвантайгаар байгуулагдсан байна.

БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн хурлаар Чандмань уул аймгийг Дөрвөд, Ховд гэсэн 2 аймаг  болгохоор шийдвэрлэжээ.

1923 онд ардын Засгийн газар Монгол улсын нутаг захиргааны дүрэм батлагдсанаас хойш Увс аймгийн Засаг захиргааны эрх барих дээд байгууллага нь дараах үе шатыг дамжиж ирсэн байна.

Он

Нэршил

1925-1932

Аймгийн захиргаа, аймгийн яам

1932-1945

Аймгийн яам

1945-1950

Аймгийн бага хурлын Тэргүүлэгчид

1950-1960

Аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа

1960-1990

Аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа

1990-1992

Аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа

1992 оноос

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэгт “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагыг хэрэгжүүлэх”, ЗЗНДНТУТХуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д аймгийн “Засаг даргын ажлын албаны үүргийг Тамгын газар гүйцэтгэнэ”  гэж тус тус заасны дагуу иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах болсон.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн ИТХ, Засаг даргын үйл ажиллагааны зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө дэмжлэгээр хангах, төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй шуурхай хүргэх, нутгийн захиргааны байгууллагуудыг бодлогоор дэмжих, эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангах, шийдвэрийн биелэлтэд хяналт шинжилгээ хийж, ололт амжилтыг урамшуулах, алдаа дутагдлыг засаж залруулах, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг аргазүйн  зөвлөмжөөр ханган төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх бүхий  Засаг даргын ажлын алба юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь “Иргэдийн оролцоо, судалгаанд суурилсан оновчтой бодлого зохицуулалтаар аймаг, орон нутгаа хөгжүүлэх” эрхэм зорилго, “Иргэн бүрийн сайн сайхан амьдралын төлөө үйлчлэх, мэргэшсэн захиргааны байгууллага болох” алсын хараатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэн  аймгийн Засаг даргын 2016 оны А/459 тоот захирамжаар баталсан Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны дагуу Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс \Архивын тасагтай\, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Цэргийн штаб, нийтлэг үйлчилгээний алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн Засаг даргын тамгын газар нь 6 хэлтэс 41 орон тоотой, 19 сумын 93 багийн 81.3 мянган иргэнд төрийн үйлчилгээ хүргэн ажиллаж байна. 

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах, нутгийн захиргааны боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа шинжилгээ хийх, гадаад харилцааны бодлого, зохицуулалт, мэдээллийн технологи, хэвлэл мэдээлэл, хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэн ажилладаг.

Хууль эрх зүйн хэлтэс /архивын тасагтай/ нь нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэг чиг үүрэгтэй.

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь Монгол улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэсэн аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги бодлогыг төлөвлөх хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тус хэлтэс нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа аялал жуулчлал, дэд бүтэц /эрчим хүч, зам, тээвэр, харилцаа, холбоо, шуудан/ хот байгуулалт, архитектур төлөвлөлт газрын харилцаа, байгаль орчин /байгаль хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх/, хүнс , хөдөө аж ахуй /малын эрүүл мэнд, үржил селекц, бэлчээр ашиглалт, усан хангамж, газар тарилан/, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэдэг.

Нийгмийн бодлогын хэлтэс нь аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг.

Санхүү, төрийн сангийн хэлтэс нь аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт зээлийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсөв, санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь Засгийн газрын болон аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүд, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг.

Цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийгорон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, эн чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, аргазүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Нийтлэг үйлчилгээний алба нь аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, санхүү, тээвэр, архив, албан хэрэг хөтлөлт зэрэг нийтлэг үйлчилгээний  чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь 2012-2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган,  Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар  тогтоолын дагуу аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, агентлагийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг танилцуулан, иргэдэдтөрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй шударга, ил тод, ёс зүйтэй үйлчлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, эрхэмлэн дээдлэх зүйлс, дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоон, мөрдүүлж ажилладаг.

Увс аймгийг хөгжүүлэх урт хугацааны “Увс аймгийн хөгжлийн стратегийн хөтөлбөр 2008-2021”,“Увс хүн-хөгжлийн хөтөч загвар хөтөлбөр”, “Их наяд-Увс 2020” хөтөлбөрүүдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлан хэрэгжилтийг зохион байгуулж байна.   

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн аймгийн ЗДТГ-ын стратеги төлөвлөгөөг чиг үүрэгтэй уялдуулан боловсруулж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж, Засаг даргын Тамгын газрын хөгжлийн төлөвийг тодорхойлон хэрэгжүүлж байна.

Засаг даргын Тамгын газар нь мэргэшсэн албан хаагчидтай, чадварлаг хүний нөөцтэй, иргэдэд хүргэж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмж, өрсөлдөх чадварын үнэлгээгээр сүүлийн 3 жилд баруун бүсдээ, 2014 оны ажлаараа улсдаа тэргүүлсэн, үйл ажиллагаа нь тогтмолжсон, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, 4 талт түншлэлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага, хамт олон юм.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нь жил бүр аймгийн авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлэн авлигатай тэмцэх газраар хянуулан баталгаажуулж хэрэгжүүлж ирсэн бөгөөд төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг сүүлийн 3 жил дараалан ахисан үнэлгээтэйгээр үнэлүүлж 2015 оны шударга түвшний үнэлгээгээр 79,4 оноотойгоор  21 аймгаас 2-р байранд шалгарч “Сайн” үнэлгээ авсан.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн  ажлаа иргэдээс санал авч хэлэлцүүлэн, ач холбогдлоор нь эрэмбэлж,оны нийгэм, эдийн засгийн зорилтод тусган хэрэгжүүлж, үр дүнгээ нээлттэй тайлагнах,иргэдээр дүгнүүлж, үйл ажиллагаагаа  орон нутгийн телевиз, хэвлэмэл хуудас, сонин, сэтгүүл, “Нээлттэй хаалганы өдөр” зэрэг арга хэмжээгээр  дамжуулан сурталчлах ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд нь үр дүнгийн гэрээ байгуулж, Тамгын газар, түүний хэлтсүүд нь жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан, тайлагнадаг.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь сургалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөг оны эхэнд батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж, сум, агентлагт графикийн дагуу хяналт шинжилгээ хийж, арга зүйн зөвлөмжөөр ханган ажилладаг.

Аймгийн үе үеийн удирдлагууд, Тамгын газар нь аймаг, орноо хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлж амжилт гарган ажилласныг үнэлж Монгол улсын Засгийн газраас 1981 онд “Алтангадас” одон, 2015 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор тус тус шагнасан. УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
7
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2018-10-24
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2018-10-25
Өдөр: 8 ℃
Шөнө: -5 ℃
2018-10-26
Өдөр: 8 ℃
Шөнө: -3 ℃
2018-10-27

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос