ЖҮДО БӨХИЙН БАРУУН БҮСИЙН АШТ-НИЙ 6 ЖИНГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

ЖҮДО БӨХИЙН БАРУУН БҮСИЙН АШТ-НИЙ 6 ЖИНГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн нэрэмжит өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн нээлттэй тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нийт 400 гаруй тамирчид өрсөлдөж байна. 24 жинд 96 медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс өнөөдөр 6 жингийн ангилалд аваргуудаа тодруулж шагнал гардууллаа. Шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Сумъяа, БТСГ-ын дарга Б.Ганболд, МУ-ын начин Б.Эрдэнэбилэг, Д.Сумъяагийн аав М.Доржсүрэн, ОХУ-ын Тува улсын жүдо бөхийн дасгалжуулагч А.Б.Томбулак нар гардуулан баяр хүргэлээ.

ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД:
27 кг-ийн жинд
1. Алтан медаль Б.Лхамсүрэн /Ховд аймаг/
2. Мөнгөн мелаь Т.Одсүрэн /Увс. "Улаан гуталт" дэвжээ/
3. Хүрэл медаль А.Булгантэнгэр /Увс. Өндөрхангай сум/
4. Хүрэл медаль Б.Алтанцоож /Завхан аймаг/
30 кг-ын жинд
1. Алтан медаль Б.Батзул /Увс. Цагаанхайрхан сум/
2. Мөнгөн медаль З.Тэмүүлэн /Ховд аймаг/
3. Хүрэл медаль Э.Цэрэнгончиг /Завхан аймаг/
4. Хүрэл медаль У.Буянхүү /Увс. "Улаан гуталт" дэвжээ/
34 кг-ын жинд
1. Алтан медаль Т.Тэмүүлэн /Ховд аймаг/
2. Мөнгөн медаль Б.Алтансүх /Увс. Баруунтуруун сум/
3. Хүрэл медаль Х.Даимяр /Баян-Өлгий аймаг/
4. Хүрэл медаль Б.Энхбаяр /Увс. Баруунтуруун сум/
38 кг-ын жинд
1. Алтан медаль Г.Батсайхан /Увс. Тэс сум/
2. Мөнгөн медаль Б.Батзаяа /Ховд аймаг/
3. Хүрэл медаль Я.Амин-Эрдэнэ /Увс. Өндөрхангай сум/
4. Хүрэл медаль А.Мөнх-Эрдэнэ /Ховд аймаг/

ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД:
32 кг-ийн жинд
1. Алтан медаль Г.Хишигбаяр /Увс. Баруунтуруун сум/
2. Мөнгөн медаль А.Ариунзаяа / Увс. Цагаанхайрхан сум /
3. Хүрэл медаль Ц.Сэлэнгэ / Увс. Өндөрхангай сум/
4. Хүрэл медаль С.Саранзаяа /Увс. Улаангом. 6-р сургууль/
36 кг-ын жинд
1. Алтан медаль Б.Отгонзаяа /Увс. Улаангом. 6-р сургууль/
2. Мөнгөн медаль Б.Намуунаа / Увс. Малчин сум /
3. Хүрэл медаль Т.Заяа / Ховд аймаг/
4. Хүрэл медаль Б.Өлзийхүү / Увс. Цагаанхайрхан сум /
Энэ үеэр Увс аймгийн Баруунтуруун сумын удирдлагууд Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Сумъяа, ЕБ-ын 2-р цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очир нарыг Баруунтуруун сумын хүндэт тэмдгээр шагнаж хүндэтгэл үзүүллээ.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-7
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -15 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -13 ℃
2018-11-23
Өдөр: -6 ℃
Шөнө: -11 ℃
2018-11-24
Өдөр: -8 ℃
Шөнө: -10 ℃
2018-11-25
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-26

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос