"СТАТИСТИК-ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ" САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан жилийн ажлын төлөвлөгөөний дагуу статистикийн хэлтсээс мэдээ, мэдээллийн чанар, ашиглалт болон түүний хэрэглээг нэмэгдүүлэх нэг сарын аяныг 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 11-ныг хүртэл уламжлал болгон зохион байгуулж, 20 ажил бүхий төлөвлөгөөг батлан ажиллаж байна. 

Энэ хүрээнд АЙМГИЙН ШИЛДЭГ МЭДЭЭЛЭГЧ, ШИЛДЭГ СТАТИСТИКЧ, ШИЛДЭГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА нарыг тодорхой шалгуур, журмын дагуу шалгаруулж, аяны хаалтын үйл ажиллагаагаар шагнаж урамшуулах юм.
Мөн “Статитистик хөгжилд хөтлөгч хүч” сэдэвт илтгэлийн уралдааныг зарласан.
Аяны хүрээнд Аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр инфографик бэлтгэн байгууллагын удирдлагууд болон хэрэглэгчдийг мэдээллээр хангах, Ажиллах хүчний судалгаа, Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд хамрагдсан өрхийн гишүүдэд сонирхолтой статистикийг нь хэвлэж дурсгах, сум, багт статистикийн мэдээллийг гаргаж буй бүх хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын ажилчдаас олон жил үр бүтээлтэй ажиллаж буй хүмүүсийн судалгааг гаргаж, салбарын болон аймгийн шагналд тодорхойлох, 19 сум бүрийг сүүлийн 10 жилийн Нийгэм эдийн засгийн байдлын танилцуулгатай болгох, Улаангом сумын Нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр мэдээлэл хийх, салбарын үйл ажиллагааг сурталчилсан самбарыг төв зам дагуу байрлуулах зэрэг ажлууд хийгдэж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-7
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -15 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -13 ℃
2018-11-23
Өдөр: -6 ℃
Шөнө: -11 ℃
2018-11-24
Өдөр: -8 ℃
Шөнө: -10 ℃
2018-11-25
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-26

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос