ӨМНӨГОВЬ СУМЫН ӨДРҮҮД УЛААНГОМ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аймгийн засаг даргын сумдын Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Өмнөговь сумын өдрүүд энэ сарын 23, 24-нд Улаангом хотноо зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Өмнөговь сумын ИТХ, ЗДТГ, төсөвт байгууллагуудын төлөөлөл, ЖДҮ эрхлэгчид, сумын ардын авъяастнууд, хүүхэд багачуудыг хамруулсан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Анх 1978 онд “Сумын соёлын өдрүүд” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан арга хэмжээнд оролцож байсан бол 20 жилийн дараа 1998 онд 2 дахь удаагаа оролцож энэ удаа мөн 20 жилийн дараа 3 дахь удаагаа “Өмнөговь сумын өдрүүд” нэртэйгээр сум сурталчлах өдрөө зохион байгуулж байна. Өмнөговь сум нь 1924 онд Баянчандмань уулын аймгийн Өлзийжаргалант уулын сум нэртэйгээр Намирын хүрээний суурин дээр үүсэн байгуулагдсан түүхтэй. Тус сумаас 
БНМАУ-ын баатар Бэгзийн Гиваан
БНМАУ-ын алдарт сайн малчин Бөөрийн Иргэл
Улсын алдарт сайн малчин Энгэлийн Бадам
Хөдөлмөрийн баатар
Н.Буянжаргал
Б.Жанцансамбуу
Р.Пүрэв нараас гадна МАХН-ын УТТ-ны гишүүн, НАХЯ-ны сайд, Хурандаа генерал Б.Дэжид тэргүүтэй Монгол төрийн 11 сайд, аймгийн 2 дарга, 9 гавъяат, 12 доктор төрөн гарсан байдаг.
2018 онд тус сум нь 1974 оны амжилтаа дахин бататгаж “БУМАН ХОНИНЫ БАЯР”-аа тэмдэглэн өнгөрүүлсэн юм. 
МУ-ын Баатар Б.Гивааны талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж тус сумын ЖДҮ эрхлэгчид, гар урчуудын урласан модон эдлэл, гутал, хувцас, суран эдлэл, эсгий эдлэл зэргээс гадна цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа тул 2 өдрийн турш зохион байгуулагдах арга хэмжээнд Увсчууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл бичих

Улаангом

Ялимгүй цас
-10
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -20 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -10 ℃
Шөнө: -22 ℃
2018-11-21
Өдөр: -9 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-22
Өдөр: -9 ℃
Шөнө: -16 ℃
2018-11-23
Өдөр: -6 ℃
Шөнө: -13 ℃
2018-11-24

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос