НУРАНГИАС БОЛОН ӨНДӨР УУЛНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО

НУРАНГИАС БОЛОН ӨНДӨР УУЛНААС АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО

Увс аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон өндөр уулнаас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиуд өнөөдөр Улаангом сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо. Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй алба хаагч, 50 орчим техник, хэрэгсэлтэйгээр оролцсон юм. Мөн нурангиас болон өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургуулиудад аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах бүлгээс гадна Ховд аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Хилийн 0245-р ангийн алба хаагчид хамтран ажиллаж, эрэлч ноходыг оролцуулснаараа онцлог байлаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш Тариалан сумыг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, удирдах бүрэлдэхүүний сорилоор үргэлжилнэ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-9
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -17 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -17 ℃
2018-11-17
Өдөр: -7 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-18
Өдөр: -9 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-19
Өдөр: -11 ℃
Шөнө: -19 ℃
2018-11-20

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос