World Standards Day 2018 / Дэлхийн Стандартын өдөр

Эхлэх хугацаа: 2018-10-14

Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

“Дэлхийн стандартын өдөр”-ийг олон улсын стандартчиллын байгууллага (ISO, IEC, ITU)-уудаас жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2018 онд “Олон улсын стандарт ба Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжих өдөр болдог. Монгол улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ.

Стандарт нь харилцан холбогдох найдвартай арга хэрэгсэл, зохистой дадал туршлагууд, хамтын ажиллагааны итгэлцлээр биднийг холбодог. Ажил хэргийн түншлэгч талууд хоорондоо ойлголцоход стандартууд нь нэгдсэн ойлголтыг өгдгөөрөө ач холбогдолтой бөгөөд харилцан ашигтай худалдааг дэмжих, нөөцийг хэмнэхэд олон улсын эдийн засагт чухал үүрэгтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь олон улсын стандартад нийцэж тохирсон бол чанартай, аюулгүй, хэрэглээнд зохицолтой гэдгийг илтгэх итгэлийг төрүүлдэг. Олон талаараа харилцаа хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд биднийг холбох нэгдмэл ижил нэр томъёог стандарт тодорхойлдог.

Технологиуд харилцан нийцэхийн тулд стандарт хэрэгтэй. Таны компьютер өөр үйлдвэрлэгчийн хэвлэгч рүү бичиг баримтыг тань хэрхэн илгээж буй талаар урьд өмнө нь та бодож байсан уу? MPEG, JPEG зэрэг файлын стандартчилсан форматууд таньд өөр өөр үйлдвэрлэгчдийн технологиудыг ашиглан, видео бичлэг, гэрэл зурагаа гэр бүл, найз нөхөдтэйгээ хуваалцах боломжийг бүрдүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Улаангом

Ялимгүй цас
-21
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -28 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -20 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-20
Өдөр: -23 ℃
Шөнө: -32 ℃
2018-12-21
Өдөр: -23 ℃
Шөнө: -35 ℃
2018-12-22
Өдөр: -22 ℃
Шөнө: -34 ℃
2018-12-23

“УВСЫН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

  • 18
  • 0
  • 2018-12-18

"ҮЛГЭРЧ ХҮҮХЭД" АЯНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

  • 25
  • 0
  • 2018-12-18

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД УВС АЙМАГТ АЖИЛЛАА

  • 24
  • 0
  • 2018-12-17

"УВСЫН ДУУЛИАН 2018" ФУТЗАЛНЫ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

  • 29
  • 0
  • 2018-12-17

“ХӨГЖИЛД ХҮҮХЭД БҮРИЙН ОРОЛЦОО” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

  • 29
  • 0
  • 2018-12-14

“ЦАНАХҮҮ”-2019 ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

  • 29
  • 0
  • 2018-12-14

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааны цагийн хязгаар тогтоох Засаг даргын захирамжийн төсөл

  • 34
  • 0
  • 2018-12-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • 37
  • 0
  • 2018-12-12

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАА

  • 59
  • 0
  • 2018-12-11

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАА

  • 47
  • 0
  • 2018-12-11

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос