УВС АЙМАГ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

УВС АЙМАГ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

Арван жилийн тэртээ гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн дараах гурван доллартай тэнцдэг гэж ярьдаг байсан. Харин одоо бол урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 15 доллартай тэнцдэг болсон гэх Оросын эрдэмтний судалгаа байдаг.

Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ ямар ач холбогдолтой гэдгийг гамшиг судлаач, олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа дээрх судалгаанаас харж болно.

Энэ ч үүднээс Онцгой байдлын байгууллагаас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ихээхэн ач холбогдол өгч, зохион байгуулдаг билээ. Аравдугаар сарын 05-08-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ч гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг татан оролцуулах, бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний гамшгийн менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Иж бүрэн сургуулийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангахаар ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнээр гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах дадлага сургуулиуд албан ёсоор эхлээд байна.

Ингээд холбогдох албан тушаалтнуудаас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

 

ОБЕГ-ын газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян:

            -Увс аймагт энэ өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил явагдаж байна. Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого, шийдвэр, төлөвлөгөө, Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчилах ажлын хүрээнд аймагт орон нутагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуль болон бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж ирсэн. Жилд дунджаар хоёроос гурван аймагт иж бүрэн сургууль, 5-7 аймаг, дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулдаг. Бэлэн байдлын үзлэг маань аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн анги, шат шатны Засаг дарга, Онцгой комиссын бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөлтийн асуудал дээр түлхүү анхаардаг.

Энэ удаа Увс аймагт Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль явагдаж байна. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Увс аймгийн нийт сумдын 60 гаруй хувь нь хамрагдлаа.

Одоо Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил ид явагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт зохион байгуулах гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургуулийн үр өгөөжийг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх бэлэн жор заах биш бие даан ажиллах арга зүй эзэмшүүлэх замаар орон нутгийн бүх шатны төрийн байгууллага, албад, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах,  бодит байдалд ойртуулахад ихээхэн анхаарч байна.   Энэ удаагийн иж бүрэн сургууль маань ч дээрх бодлого чиглэлийн хүрээнд явагдаж байна.

Увс аймгийн хувьд Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд багтдаг тул эрс тэс уур амьсгалтай, цас зуд, ган гачиг, үер, усны осол, малын гоц халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл тохиох өндөр магадлалтай бүс нутаг юм.

Тэр дундаа Увс аймгийн газар зүйн бүсчлэлд нь багтдаг Монгол Алтайн нуруу, Үүрэг нуур зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхжилт буурахгүй байгаа гэсэн тооцоо судалгааг мэргэжилтнүүд гаргаад байгаа юм.

Эдгээр нөхцөл байдал, тооцоо судалгаа нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг сайжруулах бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна. Энэ гамшгаас учрах үзэмж хэмжээний хохирлыг амсахгүйн тулд бид бэлэн байх ёстой.

Тийм учраас гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын хүрээнд Улаангом сумын иргэдийг нүүн шилжих ажиллагаанд хамруулах, Тариалан сумыг тэр чигээр нь нүүлгэн шилжүүлэх, нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль, өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургууль гэсэн томоохон сургуулилтуудыг явуулна. Үүнд иргэд маань ихэвхтэй оролцох учиртай.

 

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан:

            -Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан Засаг даргын захирамжаар Увс аймаг даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Энэ захирамжийн дагуу ард иргэд маань ч сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох учиртай. Сургуулийн бодлогын хүрээнд Тариалан сумыг нүүлгэн шилжүүлнэ. Улаангом сумын иргэд маань нүүн шилжих дадлага сургуульд оролцох ёстой. Энэ талаарх мэдээ, мэдээллийг бид боломжит бүх хувилбараар ард иргэддээ хүргэж байна.

Ер нь дэлхий даяар гамшгийн асуудал хурцаар тавигдаж байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлыг чухалчлан үздэг болж.

Манай аймгийн хувьд ч газар хөдлөлтийн идэвхтэй бүсчлэлд багтдаг. Өнгөрсөн зууны 1905 онд гэхэд Ханхөхий нуруу дамнаж, Булнайн нуруу хүртэл 900 гаруй км үргэлжилсэн газрын хагарал үүссэн хүчтэй газар хөдлөлт болж байсан түүх бий. Хамгийн сүүлд л гэхэд 2009 онд 12 сарын 27-нд Тува, Монголын хил орчимд маш хүчтэй газар хөдлөлт болоод тэр нь Кызыль хотод 7,5 баллын хүчтэй мэдрэгдсэн бол манай аймагт 4,5 баллаар мэдрэгдэж байх жишээтэй. Хоёрдугаарт, 2016 оны наймдугаар сард 30 минутын түр зуурын аадар борооноор Улаангом хот үерт автаад, байдал нэлээд хүндэрч байсныг иргэд маань мэдэж байгаа. Тиймээс Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд хүн болгон идэвхтэй оролцож, гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлж, гамшиг ослын нөхцөлд байдал тулгарсан үед хэрхэн ажиллах вэ гэдэг дадлагад суралцах учиртай юм.

Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга:

            -Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, иж бүрэн сургуультай холбогдуулаад Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргын захирамжийг шат дараатай гаргуулж, оны эхнээс бид бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил маань үндсэндээ хангагдаж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль бол Онцгой байдлын ерөнхий газраас орон нутагт зохион байгуулах цогц сургалт юм. Танхимын сургалт хийнэ, зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулна, бэлэн байдлыг шалгана, удирдах бүрэлдэхүүнтэй команд штабын сургууль явуулна, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль зохион байгуулна, ард иргэдийг нүүлгэн шилжүүлнэ, бие бялдар, сэтгэл зүйн сорилд хамруулна гээд олон талт арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Уг сургуульд иргэдийн маань оролцоо, дэмжлэг маш чухал. Тэгэхээр нийт иргэдийг оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ер нь аливаа гамшиг осол тохиолдоход мэргэжлийн байгууллага хүрэлцэн очихоос өмнө ард иргэд маань нэг нэгэндээ аврагч байдаг гэдгийг иргэд маань сайтар ойлгож, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвхтэй санаачлагатай оролцох хэрэгтэй.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-20
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -30 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -21 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-15
Өдөр: -20 ℃
Шөнө: -27 ℃
2018-12-16
Өдөр: -18 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-17
Өдөр: -17 ℃
Шөнө: -24 ℃
2018-12-18

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааны цагийн хязгаар тогтоох Засаг даргын захирамжийн төсөл

  • 3
  • 0
  • 2018-12-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • 18
  • 0
  • 2018-12-12

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАА

  • 35
  • 0
  • 2018-12-11

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАА

  • 30
  • 0
  • 2018-12-11

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

  • 35
  • 0
  • 2018-12-10

“БАРУУН БҮСИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 3-Р ЧУУЛГАН" УВС АЙТАГТ БОЛЖ БАЙНА

  • 40
  • 0
  • 2018-12-07

“НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  • 45
  • 0
  • 2018-12-05

Увс аймагт 2018 оны 11-р сард болсон онцлох үйл явдлууд

  • 43
  • 0
  • 2018-12-05

УЛААНГОМ СУМЫН 2-Р БАГИЙН ТӨВИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 45
  • 0
  • 2018-12-05

УЛААНГОМ СУМЫН 2-Р БАГТ "ЮНИТЕЛИЙН ДАХИН ДАМЖУУЛАХ" ЦТАНЦ БАРИГДАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 45
  • 0
  • 2018-12-05

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос