МУИС, МУБИС болон Ховд их сургуулийн дэргэд “Күнзийн институт” хэмээх хятад хэл соёлыг сурталчилдаг төв 2015 онд байгуулагджээ. Тус байгууллагын төлөөлөгчид өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуутай уулзаж Увс, Баян-Өлгий аймагт салбар буюу аль нэг их дээд сургууль, коллежийг түшиглээд Күнзийн танхим байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ.
Күнзийн танхим байгуулагдснаар ЕБС, насанд хүрэгчдэд хятад хэл заах, хятадын соёлыг сурталчлах, бас хятад хэлийг тодорхой түвшинд /5,6-р дэс/ сурснаар Хятадын засгийн газрын 100% тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах /бакалавр, магистр, докторын/ боломж бүрдэх юм. Бүх санхүүжилт өрөө байр, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн Хятадын ЗГ-аас санхүүждэг. Сайн дурын мэргэжилтэн багшийг урьж хичээл заалгах боломжтой юм байна