УВС АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХИЛ ЗӨРЧИГЧДИЙГ ИЛРҮҮЛЭН ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛЛАА

УВС АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХИЛ ЗӨРЧИГЧДИЙГ ИЛРҮҮЛЭН ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛЛАА

2017 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Хилийн 0277 дугаар ангид цэргийн алба хааж байгаа Өндөрхангай сумын харьяат түрүүч Г.Эрдэнэдалай, Тэс сумын харьяат ахлах байлдагч Л.Баяржаргал, Улаангом сумын харьяат байлдагч О.Баярсайхан нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж 2018 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Тува улсын 2 иргэн Монгол Улсын хилийг зөрчин орж ирснийг үйлдэл дээр нь илрүүлж онцгой гавьяа байгууллаа.
Дээрх 3 хугацаат цэргийн албан хаагчийг Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6/1058 дугаар тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр, Хилийн 0277 дугаар ангийн захирагчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаар тушаалаар түрүүч Г.Эрдэнэдалайг ахлах түрүүч, ахлах байлдагч Л.Баяржаргал, байлдагч О.Баярсайхан нарыг түрүүч цолоор шагнаж урамшуулсан байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
13
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 2 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 15 ℃
Шөнө: 3 ℃
2018-09-27
Өдөр: 12 ℃
Шөнө: 2 ℃
2018-09-28
Өдөр: 13 ℃
Шөнө: -1 ℃
2018-09-29
Өдөр: 15 ℃
Шөнө: 1 ℃
2018-09-30

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос