УВС АЙМАГ ЭКО ЖОРЛОНТОЙ БОЛОХ ЭХЛЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ТАВИЛАА

УВС АЙМАГ ЭКО ЖОРЛОНТОЙ БОЛОХ ЭХЛЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ТАВИЛАА

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан аялал жуулчлалаа хөгжүүлж, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд жорлонгийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Этис хөтөлбөрт санал тавьж, хамтран ажиллаж өнөөдөр туршилтын байдлаар 9 сая төгрөгний санхүүжилттэй гурван эко жорлонг байршуулахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү ажил нь судалгаа шинжилгээ хийгдсэний үндсэн дээр өнөөдөр ийнхүү аймаг орон нутаг маань эко жорлонтой болох их ажлын эхлэл тавигдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал “Ундрал” нөхөрлөл болон АЗДТГазарт томоохон эвент, арга хэмжээн дээр ашиглах зориулалттайгаар зөөврийн хоёр, нийт гурван эко жорлонг байршуулахаар боллоо. 
Мөн аялал жуулчлалын маркетингийн судалгаа хийхээр орон нутгийн баг ажиллаж Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газрын зургуудаар альбом хийх, видео мэдээлэл бэлтгэх, зургийн фондтой болох зориулалтаар тус төслөөс 5 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Увс аймаг бол аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой газар тийм ч учраас жилээс жилд Увс аймгийг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Харин жуулчдын тав тухыг хангах, байгаль эх дэлхийгээ хамгаалахын тулд жорлонгийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай.

Хүн ам шигүү суурьшсан газруудад нэг хашаанд дунджаар 2-3 айл байдаг бөгөөд айл бүрийн 4-5 хүний өдөр бүрийн 3-4 удаагийн хэрэглээ нь газрын гүний хөрсөнд оршдог үй түмэн усан судлуудыг нэвчиж, бидний амин хэрэглээ болсон газрын гүний цэвэр усны нөөцийг хордуулж байдаг. Өнөөдөр байр орон сууцанд боловсон жорлондоо тухалж байгаа хүмүүст нүхэн жорлонгийн шинэчлэл огт хамаагүй мэт ойлгогдох боловч, харамсалтай нь бодит амьдрал дээр бидний газар доорх усны нөөц нэг л болохоор тэр нөөц бохирдвол байрны хүмүүс ч өтгөний нянгаар өвчлөх, халдварлах магадлал өндөр болоод байгаа юм. Чухам ийм л учраас Жорлонгийн шинэчлэлийг нэн даруй, хүн бүрийн оролцоотойгоор эхлүүлэх, өрнүүлэх шаардлагатай байгаа юм байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 8 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 24 ℃
Шөнө: 10 ℃
2019-08-22
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2019-08-23
Өдөр: 21 ℃
Шөнө: 9 ℃
2019-08-24
Өдөр: 21 ℃
Шөнө: 8 ℃
2019-08-25

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

  • 28
  • 0
  • 2019-08-19

“САРЛАГ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭХЭЛЛЭЭ

  • 29
  • 0
  • 2019-08-19

МОНГОЛ ХҮҮХДИЙН БИЕИЙН ХЭМЖЭЭ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛАВ

  • 61
  • 0
  • 2019-08-14

ХХААХYЯ-НЫ ТНБД-ЫН АЛБАН ҮҮРГИЙГ ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Т.ЖАМБАЛЦЭРЭН ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ГИШҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 69
  • 0
  • 2019-08-14

“ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ” СУРГАЛТ, СЕМИНАР, ТУРШЛАГА СУДЛАХ ТАЛБАЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

  • 61
  • 0
  • 2019-08-14

“ХАНБОГД КАШИМЕР” ХХК СҮЛЖМЭЛ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДЛАА

  • 49
  • 0
  • 2019-08-13

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” 3 ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

  • 117
  • 0
  • 2019-08-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БНСУ-ЫН НАКСЕН ХОРШООНЫ ДАРГА, ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 156
  • 0
  • 2019-08-01

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

  • 175
  • 0
  • 2019-08-01

МАЛЫН СҮРГИЙН ЭРГЭЛТИЙГ ТООЦООЛОХ ПРОГРАММЫН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

  • 212
  • 0
  • 2019-07-25

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1979 онд төгссөн хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • 75
  • 0
  • 2019-08-12

МУГБ Ё. Бат-Өлзийгийн нэрэмжит Бөхмөрөн сумын дунд сургуулийг 1989 онд төгссөн хамт олон 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

  • 33
  • 0
  • 2019-07-01

БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВЛАА.

  • 48
  • 0
  • 2019-07-08

Бөхмөрөн сумын уугуул Отгонбаярын Баазардарьд хүндэтгэл үзүүлж "Цолны мялаалга наадам" зохион байгууллаа

  • 719
  • 0
  • 2019-07-22

Хавчуу, Гануу чиглэлийн эвдэрсэн замуудыг засаж сайжрууллаа

  • 264
  • 0
  • 2019-06-26

СУМЫН ТӨВИЙН БЕТОНОН АВТО ЗАМ 220 МЕТРЭЭР НЭМЭГДЛЭЭ

  • 44
  • 0
  • 2019-07-21

ЦЭЦГИЙН МАНДАЛД ХАЙС, ХАШАА БАРИХ АЖИЛ БҮРЭН ХИЙГДЛЭЭ

  • 350
  • 0
  • 2019-06-19

БӨХМӨРӨН СУМАНД ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ.

  • 540
  • 0
  • 2019-06-27

БӨХМӨРӨН СУМЫН БАРУУН ГОЛ ХОРООЛОЛД УХААЛАГ СИСТЕМ БҮХИЙ ГҮНИЙ ХУДАГТАЙ БОЛЛОО.

  • 308
  • 0
  • 2019-06-24

БӨХМӨРӨН СУМЫН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

  • 39
  • 0
  • 2019-07-04

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос