“МОНГОЛ ХУРАНДАА” нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ж.Баатараар ахлуулсан хурандаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монгол орныхоо баруун аймгуудаар тойрон өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ.

“МОНГОЛ ХУРАНДАА” нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ж.Баатараар ахлуулсан хурандаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монгол орныхоо баруун аймгуудаар тойрон өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ.

Увс аймгийн ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Хилийн 0245-р анги, ШШГА, Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагуудын албан хаагчдыг хамруулан “Цэрэг, эх орон”-ы сэдвээр лекц уншлаа. Өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаараа тамгалсан эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, ямар их үнээр олдсоныг хойч үедээ ухааруулан ойлгуулж байх нь энэ цаг үед амьдарч буй иргэн бүрийн үүрэг гэдгийг лекцийнхээ үеэр хурандаа Ж.Баатар гуай онцолж байлаа. 
Энэ үеэр “Монгол Хурандаа” нийгэмлэгийн салбар зөвлөлийг Увс аймагт байгуулж даргаар нь ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Баатар-Эрдэнийг томилж батламж, тугийг гардуулан баяр хүргэлээ. 
Тус нийгэмлэгээс Монгол Хурандаа нэртэй 4 боть номыг хэвлүүлэн уншигчдын хүртээл болгоод байгаа бөгөөд тун удахгүй 5-р боть хэвлэгдэх ажээ.Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг хүүхэд багачуудад сайтар ойлгуулж эх оронч үзлийг төлөвшүүлэх нь нийгэмлэгийн зорилго гэдгийг тус лекцэндээ онцолсон юм.
Монгол улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлээд Завхан аймгийн зүг хөдөллөө. 
"Монгол Хурандаа" нийгэмлэгийн ажил үйлст өндөр их амжилтын хүсэн ерөөе
Увс аймгийн ЗДТГ, Цэргийн штаб



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-9
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -17 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -10 ℃
Шөнө: -19 ℃
2018-11-20
Өдөр: -8 ℃
Шөнө: -16 ℃
2018-11-21
Өдөр: -7 ℃
Шөнө: -16 ℃
2018-11-22
Өдөр: -7 ℃
Шөнө: -16 ℃
2018-11-23

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос