Увс аймгийн Засаг даргын мэндчилгээ

Увс аймгийн Засаг даргын мэндчилгээ

Мэндчилгээ

Увс аймгийнхаа нийт иргэд хөдөлмөрчид та бүхэнтэйгээ цахим хуудсаар дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн 2017 онд Увсчууд бидний хувьд хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд болж өнгөрлөө. Малчин түмний минь ажилсаг хичээнгүй хөдөлмөрийн үр дүнгээр Увс аймгийн мал сүрэг түүхэндээ анх удаа 3 саяын босгыг давлаа.

Мөн 2017 оныг аймгийн ИТХ-аас аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ханхөхүй хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол, “Баруун бүсийн хурдан морины уралдаан-2017” наадмыг нийт ард иргэдийнхээ дэмжлэгтэйгээр Увс аймгийн Өндөрхангай суманд амжилттай зохион байгуулсан. 2017 онд Увс нутагт олон сайхан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтууд хийгдсэн амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байсан билээ.

2017 онд Улс төрийн товчоонд олон жил ажиллаж, монголын хөнгөн аж үйлдвэрийн үндэс суурийг тавьсан Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Ф.Дамдин гуай “Хөдөлмөрийн баатар” гэсэн эрхэм сайхан цолоор шагнагдлаа. Олимпийн мөнгөн медальт,  Дэлхийн аваргын алтан медальт Баруунтуруун сумын уугуул Д.Сумьяа маань Хөдөлмөрийн баатар болж Увсчууд биднийгээ баярлууллаа. Мөн Увс нутагт ажиллаж амьдарч хөдөлмөрлөж байсан Д.Төрмөнх багш МУ-ын “Гавьяат дасгалжуулагч”, Цогцолбор 2-р сургуулийн захиралаар ажиллаж байсан түүхч Д.Түмэнжаргал гуай МУ-ын “Гавьяат багш” гэх мэтчилэн олон алдартнууд шинээр төрлөө.  

УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,  УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарын дэмжлэг санаачилгаар 2018 онд Увс аймагт 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр батлагдсан. 2018 онд Увс аймагт хөгжил цэцэглэлтийн шинэ хуудсыг нээсэн он жил болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн энэхүү цахим хуудсаар дамжуулан Увс  нутгийн хүн зоны амьдрал түүх соёл, ёс заншил, байгаль, цаг уурын онцлог, аймгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотой мэдээллийг  цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой юм.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөж, аймгийнхаа албан ёсны цахим хуудсаар байнга зочилж, орон нутгийн хэрэгцээт мэдээллийг авч байхыг хүсье.

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА   Д.БАТСАЙХАН



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-18
Өдөр: 26 ℃
Шөнө: 11 ℃
2018-08-19
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2018-08-21

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос