МАЛЧДЫН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ҮҮСЭЭД БАЙСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

МАЛЧДЫН ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ҮҮСЭЭД БАЙСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Монгол улсын Засгийн газраас малчид руу чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь малчны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулан өндөр насны тэтгэвэр тогтоох шийдвэр гарч оны эхнээс хэрэгжүүлэн ажиллаж байна. 

            Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх явцад ялангуяа 1995 оноос хойшхи малчдын малчнаар ажилласанг баталгаажуулах жил бүрийн мал тооллогын А данс болон холбогдох баримт үрэгдснээс болж малчдын тэтгэврийг тогтооход багагүй бэрхшээл үүсээд байсан юм. 

Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 71 дугаар тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 дугаар тушаалаар Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийг  тус тус батлан гаргасны дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 19 суманд сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөл”-ийг 7-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, зөвлөлийн гишүүдэд газар дээр нь очиж  сургалт хийж, мэдээ мэдээлэл,  мэргэжил арга зүйгээр ханган хамтран ажиллаж байна.

            Энэхүү зөвлөл нь даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох үүрэг бүхий зөвлөл бөгөөд  мал тооллогын “А” данс нь үрэгдсэн малчдын 1995 оноос хойшхи тухайн сум, багт мал маллаж байсан  хугацааг нь   нотлох үндэслэл бүхий баримт бичигт тулгуурлан шударга зарчмыг баримтлан  хууль тогтоомжид заасны дагуу тодорхойлж, тогтоол гарган баталгаажуулан ажиллаж байна

            Он гарсаар энэ хуулийн үйлчлэлээр 161 малчин  эмэгтэй-25, эрэгтэй-136 50 нас, 55 насандаа өндөр насны тэтгэврээ тогтоолгоод  байна.

 

 



Сэтгэгдэл бичих


Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 05-р сарын 04-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Бөхмөрөн, Өлгий, Сагил, Тариалан, Тэс сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт бензин, шатахуун, шатах тослох материал, нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. 2018 оны 03-р сарын 21-ны өдрийн 11:00 цаг хүртэл материал хүлээн авна.

Улаангом

Багавтар үүлтэй
27
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 6 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 10 ℃
2018-05-29
Өдөр: 23 ℃
Шөнө: 8 ℃
2018-05-30
Өдөр: 23 ℃
Шөнө: 10 ℃
2018-05-31
Өдөр: 18 ℃
Шөнө: 5 ℃
2018-06-01

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос