Улаангом сумын “Ерөнхий боловсролын 4-р сургуулийн”-ийн товч танилцуулга

 Улаангом сумын “Ерөнхий боловсролын 4-р сургуулийн”-ийн товч танилцуулга

Увс аймаг, Улаангом сумын “Ерөнхий боловсролын 4-р сургуулийн”-ийн товч танилцуулга

Тус сургууль 1947 онд 60 сурагч, 2 багш, 2 ажилтантай Улаангом сумын анхны бага сургууль нэртэй байгуулагджээ. 1947 онд сургууль байгуулагдахад хичээлийн гэр 2, багшийн контор, гал тогоо, дотуур байр тус бүр нэгтэйгээрй хичээл эхэлж байв. Тус сургуульд эхний жилүүдэд “Зүүн хот”, Улаантолгой, Хархираа, хөндлөн багийн хүүхдүүд суралцаж байв. Захирлаар ахмад багш Жамцай, А.Думбарай, няраваар Элдэв нар ажиллаж байлаа. 1950-иад он гэхэд 4 анги хичээллэж, 2 жижиг байртай болсон бөгөөд 1947-1960 оныг хүртэл 4 жилийн бага сургуулийн төгсөлтийг 10-аад удаа хийжээ.1960 оноос Чандмань сумын 7 жилийн сургууль болон өргөжиж Захирлаар Ж.Цэвээн багш томилогдон ажиллав. 7 жилийн сургууль болсны эхний жилүүдэд Давст, Сагил, Түргэн, Тариалан, Бөхмөрөн сумын бага сургууль төгссөн олон зуун сурагчид ирж суралцан бүрэн дунд боловсрол эзэмшиж байсан юм.

1964 оны 9-р сард тус сургууль нь 480 хүүхдийн суудалтай 2 давхар барилгад шилжин ирж суурьшсан бөгөөд мөн оноос 8 жилийн сургууль болон өргөжжээ. 1957-1958 оны хичээлийн жилээс Пионерийн анхны бүлгэм байгуулагдан ахлах удирдагчаар нь Г.Цэгмэд ажиллаж байлаа. Энэхүү бүлгэм нь тухайн жилүүдэд ажлаараа эхний байранд шалгарч байсан юм.

1985 онд тус сургуулийн єргєтгєлийн “Б” байр буюу 240 суудалтай барилга барьж ашиглалтанд оросноор єнєєдрийн дїр тєрх, хїчин чадалтай болсон юм.

1990-1991 оны хичээлийн жилээс эхлэн 10 жилийн 4-р сургууль болон өргөжив. 2000 оноос сургуулийн хэв шинжид өөрчлөлт орж 8 жилийн  1-р дунд сургууль болсон. 2006-2007 оноос 10 жилийн 2-р сургуультай нийлж “Эрдэм-Оргил” цогцолбор сургууль болж,  2011-2012 оны хичээлийн жилд Ахлах 4-р сургууль, 2017-2018 оны хичээлийн жилд Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль болон өөрчлөгдөж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. 2017-2018 оны хичээлийн жилд нийт 62 сурагч амжилттай төгсгөсөн бөгөөд одоо тус сургууль 901  сурагч, 4 удирдлага, 58  багш, 16 ажилтантайгаар  ажиллаж байна. Үүнээс магистр зэрэгтэй багш-11, Тэргүүлэх зэрэгтэй багш-15, Заах аргач зэрэгтэй багш-26, АБТА-23 багш ажиллаж байна.

Тус сургууль нь үүсэн байгуулагдсанаасаа хойш Монгол улсын хөдөлмөрийн баатар Г.Тэгшжав, монгол улсын гавьяат багш А.Сайнбуян, Ц.Батнасан, А.Биньеэ, Ж.Найдан нарын олон арван төрийн одон медалтнууд, эрдэмтэн доктор, гавьяат тамирчид төрүүлэн гаргасан Улаангом сумын ууган сургууль билээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-7
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -15 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -13 ℃
2018-11-23
Өдөр: -6 ℃
Шөнө: -11 ℃
2018-11-24
Өдөр: -8 ℃
Шөнө: -10 ℃
2018-11-25
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-26

Цахим холбоос