“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

“ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” аяны хүрээнд Увс аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР” өдөрлөгийн арга хэмжээг Увс аймагт анх удаа зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээ төрийн болон төрийн бус байгууллагуудын алба хаагчдаас хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалсан уриалгыг барьж, Улаангом сумын гурван зүгээс нэг зэрэг жагсаж Гиваан баатрын талбайд ирж нэгдсэнээр эхэлсэн юм.

 “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ДЭЛХИЙ НИЙТИЙН ӨДӨР” өдөрлөгийн арга хэмжээ нь дан ганц Улаангом суманд өрнөөгүй, Увс аймгийн бусад 18 суманд нэг цаг хугацаанд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа 72 байгууллагын 1100 гаруй ажилтан алба хаагчид хамрагдсан бол 18 сумын хэмжээнд нийт 2000 гаруй иргэд, хүүхэд багачууд, төрийн алба хаагчид хамрагдсан байна. Урилгаар Аймгийн ИТХ-ын дарга, Э.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтан, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн дарга Б.Нансалмаа нар оролцлоо. Арга хэмжээг зохион байгуулах ажилд Цагдаагийн газрын 150 гаруй алба хаагч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 12 алба хаагч ажиллалаа. Өнөөдөр таны хувьд хүүхдээ чин сэтгэлээсээ сонсох өдөр

Өнөөдөр таны хувьд хүүхэддээ дуртай хоолыг нь хийж өгөх өдөр

Өнөөдөр таны хувьд хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах өдөр юм

 Өнөөдөр таны хувьд хүүхдээ өмнөх өдрүүдээсээ илүү анхаарал халамжийг мэдрүүлэх өдөр

Айл гэрт эхнэр нь нөхрөө хүндэлж Нөхөр нь эхнэрээ хайрлаж байж таны хүүхэд зөв хүн болох болно.



Сэтгэгдэл бичих


Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 05-р сарын 04-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Бөхмөрөн, Өлгий, Сагил, Тариалан, Тэс сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт бензин, шатахуун, шатах тослох материал, нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. 2018 оны 03-р сарын 21-ны өдрийн 11:00 цаг хүртэл материал хүлээн авна.

Улаангом

Багавтар үүлтэй
27
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 6 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 10 ℃
2018-05-29
Өдөр: 23 ℃
Шөнө: 8 ℃
2018-05-30
Өдөр: 23 ℃
Шөнө: 10 ℃
2018-05-31
Өдөр: 18 ℃
Шөнө: 5 ℃
2018-06-01

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос