ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо зохион байгуулах “Увс аймгийн өдрүүд”арга хэмжээ

ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо зохион байгуулах “Увс аймгийн өдрүүд”арга хэмжээ
Эхлэх хугацаа: 2018-05-25

Уг арга хэмжээг Увс аймгийн ЗДТГ ба Тува улсын Засгийн газар, холбогдох яам, агентлагууд хамтран зохион байгуулж байна.

2018 оны 05 сарын 25-27 ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Зохион байгуулахаар төлөвлөж буй ерөнхий арга хэмжээнүүд:

 

  1. Худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал болон бусад хамтын ажиллагааны чиглэлээр:
  • “Увсад үйлдвэрлэв” жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа
  • Бизнес эрхлэгчдийн хамтарсан дугуй ширээний уулзалт
  • Аялал жуулчлалын форум, дугуй ширээний уулзалт
  • “Эв модны наадам”, Эв мод нийлүүлэх ёслол
  • Увс аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын танилцуулга, 19 сумын танилцуулга,

холбоо барих утас хаягууд /видео презентаци хэлбэрээр болон брошур хэлбэрээр орос хэлээр бэлдэх/

  • Увс аймгийн талаар видео танилцуулга, гарын авлагууд /орос хэлээр/
  1. Урлаг, соёлын арга хэмжээний хүрээнд:

- Монголын кино өдрүүд”

- “ Увс нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн

- Увс аймгийн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчдийн тоглолт

- Увс аймгийн музейн үзмэрүүдийн үзэсгэлэн

- Монгол үндэсний хоолны үзэсгэлэн

- Монгол үндэсний хувцасны загварын шоу /төсөл/

3. Спортын арга хэмжээний хүрээнд:

- Үндэсний бөхийн барилдаан /128 бөх оролцох/

- Үндэсний бөхийн халз барилдаан /16 бөх/

хүүхдүүдийн жудо бөхийн үзүүлбэр

зэрэг 3 чиглэлээр Увс аймгийг 3 өдрийн турш сурталчилах, харилцан туршлага судлах уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, яармаг, бөхийн барилдаан зэрэг үйл ажиллагаа явагдах юм. Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй Аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэгч, ААН, жуулчны бааз, зочид буудал, амралтын газар, тур оператор, тур агент компаниуд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнгүүдтэй холбогдоно уу. Утас: Ч.Анхбаяр - 88594298, Н.Нямбат - 95777711, Д.Дэлгэрмөрөн - 90509019

 

 



Сэтгэгдэл бичих


Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 05-р сарын 04-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Бөхмөрөн, Өлгий, Сагил, Тариалан, Тэс сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт бензин, шатахуун, шатах тослох материал, нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. 2018 оны 03-р сарын 21-ны өдрийн 11:00 цаг хүртэл материал хүлээн авна.

Улаангом

Үүлшинэ
13
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур -1 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 20 ℃
Шөнө: 3 ℃
2018-05-26
Өдөр: 25 ℃
Шөнө: 6 ℃
2018-05-27
Өдөр: 26 ℃
Шөнө: 8 ℃
2018-05-28
Өдөр: 30 ℃
Шөнө: 15 ℃
2018-05-29

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос