Сумын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал

-

2018 оны хүн ам, мал тэжээвэр амьтдын тооллогоор нийт 640 өрхийн 2504 хүн ам, малчин-375 өрхийн -159757 , мал бүхий -149 өрхийн-19012 толгой мал , нийт -524 өрхийн 178769 мал тоологдсон. 
Малыг төрлөөр нь : Тэмээ-311, Адуу – 5980 Үхэр – 11969, Хонь – 87632, Ямаа – 72877 толгой тоологдож 2017 оны малаас 11882 толгойгоор өссөн байна. Үүнээс : Адуу-282 толгой,үхэр -847 толгой, хонь-4476, толгой, ямаа-6334, толгойгоор өсөж, тэмээ-2 толгойгоор буурсан байна.
Энэ жилийн төллөх насны 78453 хээлтэгч байгаа бөгөөд 3-р сарын 1, 10, 20-ноос эхлэн төллөнө. 
Том малын хорогдол нийт-88 байна. Үүнээс үхэр-9, хонь-40, ямаа-39 байна. 
Одоогийн байдлаар сумын аюулгүйн нөөцөнд 1100 боодол пресс хадгалагдаж байна.
Баянзүрх багийн малчдын 90 орчим хувь нь сумын баруун тал буюу уулархаг нутаг болох Баянзүрх, Дааган дэл, Их, бага Хөсөрлөг, Бураат, Харгайт, Дэвсэн, Марцат хамар, Хүнхэрхээ, Булагт, Их,бага зүрхний чиглэлд, өвөлжиж байгаад хаваржингийн буурьтаа буусан байна. Боршоо багийн ихэнх суурь хуучин өвөлжөөндөө, Өндөр мод багийн ихэнх өрх хуучин өвөлжөөндөө өвөлжиж байна. Боршоо, Баянзүрх баг хаваржилт одоохондоо харьцангуй боломжийн, Үүрэгнуур, Өндөрмод багийн хэсэгт хаваржилт ерөнхийдөө хүндрэх төлөвтэй байна. Тус багийн нутагд гадны 6 сумын 45 суурийн 60 гаруй мянган толгой мал өвөлжиж хаваржилтын бүс нутагт малаа оруулж бэлчээрлүүлсэн, 2 сараас хойш хүйтний эрч чангарч шөнөдөө хөрсөнд 43 градус, өдөртөө 32 градус хүрч хүйтэрсэн зэргээс хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсч мал ихээр хээл хаях, өлдөж үхэх зэрэг бэрхшээл тулгарч байна. 3 сарын 20-ноос мал нь төллөж эхлэх Үүрэгнуур багийн 19 өрхийн 17149 толгой мал, Өндөрмод багийн дээд хэсгийн 40 гаруй өрхийн 20 гаруй өрх Улаан даваа давж ирж малаа төллүүлэх төлөвтэй байна. Бусад малчид Улаан давааны цаана 3 сарын 1-нээс малаа төллүүлэхээр хаваржаандаа буусан байна.
Хаваржилтын нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаар сумын Онцгой комисс болон Засаг даргын зөвлөл 2019 оны 2-р сарын 14-ны өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Хилийн зурвас бүст хаваржиж байгаа малчдад инженерийн торыг 2 сарын 15 наас 3 сарын 20 хүртэл хугацаанд нээлгүүлэхээр холбогдох дээд шатны байгууллагад албан бичиг хүргүүлэх
2. Улс аймгийн нөөцөөс өвс тэжээлийн туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлтийг холбогдох дээд шатны байгууллагад албан бичгээр хүргүүлэх 
3. ОУ-ын байгууллагуудын хүмүүнлэгийн тусламжинд хамруулж өгөхийг дээд шатны байгууллагад уламжлах
4. Сумын аюулгүйн нөөцөнд байгаа 1100 боодол өвсийг нэг бүрийг 5000 төгрөгөөр хаваржилт хүндэрсэн багуудад хувиарлах
5. Малчид тосох “Нүүдлийн штаб”-ыг Төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр малчдын нүүдэлтэй уялдуулж гаргах 
6. Малчдаас малын хорогдлын мэдээг үнэн бодитой авч нэгтгэж мэдээгээ долоо хоног бүрийн 1 дэх өдөр Хөдөө аж ахуйн тасагт өгч байхыг багийн Засаг дарга нарт үүрэг болгох.
7. Хаваржилтын нөхцөл байдал улам хүндэрвэл “Малчдад туслах аян” зохион байгуулах гэсэн шийдвэрүүдийг гаргалаа.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
2019.02.14



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
13
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -4 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 13 ℃
Шөнө: -3 ℃
2019-10-15
Өдөр: 12 ℃
Шөнө: -3 ℃
2019-10-16
Өдөр: 11 ℃
Шөнө: -2 ℃
2019-10-17
Өдөр: 8 ℃
Шөнө: -3 ℃
2019-10-18

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 19
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 109
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 26
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 32
  • 0
  • 2019-10-09

БАРУУНТУРУУН СУМЫН СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГТ СҮҮЛИЙН 20 ЖИЛД ХИЙГДЭЭГҮЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

  • 18
  • 0
  • 2019-10-10

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

  • 81
  • 0
  • 2019-10-03

Увс аймгийн Засаг даргын Тамгын Газраас орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулан хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулна.

  • 388
  • 0
  • 2019-10-01

“БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ” сургалтад урьж байна.

  • 253
  • 0
  • 2019-09-25

ХҮҮХДИЙН СПОРТЫН 6 ДУГААР ИХ НААДМААС НИЙТ 21 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

  • 116
  • 0
  • 2019-09-20

"Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ"-г гүйцэтгүүлэх төсөлд оролцохыг урьж байна

  • 128
  • 0
  • 2019-09-12

Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл

  • 57
  • 0
  • 2019-10-08

Зүүнговь - 2019 үзэсгэлэн худалдаа боллоо.

  • 65
  • 0
  • 2019-10-07

Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зарлалаа.

  • 81
  • 0
  • 2019-10-03

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

  • 97
  • 0
  • 2019-10-02

Засаг даргын тамгын газрын сул орон тоо

  • 192
  • 0
  • 2019-09-20

Геодизийн байнгын 15 цэг тэмдэгтийг тоолж, хадгалалт хамгаалалтанд хяналт шалгалж хийв

  • 173
  • 0
  • 2019-09-19

ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  • 151
  • 0
  • 2019-09-18

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт Г.Баянмөнх ахлагчтай "АВТО ЗАСВАР" баг шалгарч 3 жилийн хугацаатай хүүгүй 10.0 сая төгрөгний зээлд хамрагдхаар боллоо.

  • 153
  • 0
  • 2019-09-17

ИТХ-ын дарга, Засаг дарга нараас ахлуулсан ажлын хэсэг суманд хийгдэж буй Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажиллын явцтай танилцаж, хяналт шалгалт хийлээ.

  • 199
  • 0
  • 2019-08-30

"БАРУУН БҮСИЙН СУМДЫН САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН"-ИЙГ БӨХМӨРӨН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 491
  • 0
  • 2019-09-16

Цахим холбоос