Сумын танилцуулга

Сумын танилцуулга

Баянчандмань уулын аймгийн Төгсбуянт хан уулын хошууны Баянзүрх сум нь одоогийн Сагил сум. Сагил сум нь 1925 онд байгуулагдсан. Баянзүрх, Боршоо, Өндөрмод, Үүрэгнуур, Хармод гэсэн 5 багийн 635 өрхөд 2464 хүн амьдардаг. Газар нутгийн хэмжээгээр 7-д ордог.  Газарзүйн байршлын хувьд Улаанбаатар хотоос 1460км, аймгийн төвөөс 61 км зайд байрладаг. Газар нутгийн хэмжээ 379482 га бөгөөд Хойд талаараа ОХУ-ын Өвөр болон Тувагийн Улаантуг, Хандгайт, Мөнгөн тайга хошуутай 120км газраар, зүүн, баруун, урд талаараа Давст, Түргэн, Бөхмөрөн,Улаангом сумуудтай тус тус хиллэдэг.  Далайн түвшнээс дээш 1150-3496 м өргөгдсөн. Газрын гадарга нь өндөр уулын, бэсрэг уулын, толгодын, говь хээрийн гэсэн 4 шинжид хамрагдана.

Өндөр уулын хэв шинж нь далайн түвшнээс дээш 3000-3496 м өргөгдсөн хамгийн өндөр уул нь Цагаан шувуут /3496/, Цагаан шувуутын дархан цаазат газар /35170 га / нь Увс нуурын ай савд багтдаг дэлхийн мандлын санд 1996 онд, дэлхийн өвд 2004 онд багтаж гэрчилгээ авсан юм. Манай сум Хариг, Боршоо, Сагил гэсэн 3 голын сав нутагт оршдог. Мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Хүн амын ихэнхи нь мал аж ахуй эрхэлж аж төрдөг 496-н малчин, мал бүхий өрхийн 166887 толгой малтай. Төсвийн 6 байгууллагатай нэгдсэн дулаан хангамжинд холбогдсон. Эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, дулаан хангамж, усан хангамжаар бүрэн хангагдсан дэд бүтэц сайтай сум юм.  Сумын онцлог: Аргал, угалз, янгир, ирвэс, гахай, зэрэг зэрлэг ан амьтан, Үүрэгнуур, Хэрээгийн дэвсэнгийн нуур, Хойт сайгийн хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэж аялал, жуулчлалын салбар хөгжүүлэх бүрэн тохиромжтой.

Одоогийн байдлаар сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага 17, “Сүлдэт цахир”, “Мандах наран”, “Үүргийн долгио” гэсэн жуулчны бааз 3, Эсгийний үйлдвэр 1 тус тус байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-7
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -15 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -13 ℃
2018-11-23
Өдөр: -6 ℃
Шөнө: -11 ℃
2018-11-24
Өдөр: -8 ℃
Шөнө: -10 ℃
2018-11-25
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-26

Цахим холбоос