Соёлын төв : Танилцуулга

Соёлын төв : Танилцуулга

Тус байгууллага нь 1945 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж анх эрхлэгчээр Баярын балганжав гэдэг хүн “Улаан гэр”-ийн эрхлэгч бичиг үсгийн багш албан тушаалтайгаар ажиллаж тэрээр уйгаржин монгол бичиг,кирилүсэг зааж ”Учиртай гурван толгой” жүжиг найруулан тавьж байжээ.Улмаар хөгжин пигтраль хөгжим \эргүүлдэг\ эдүүгээ хөгжмийн сонсголтой хөгжимчин хүн байх ёстой бөгөөд тэр хүн нь Хариг багийн иргэн Ямаач Баасай овогтой Цэжинг ажиллуулж сүүдэр ший нэртэй техник хэрэгслэл,нэг гэртэй ажиллаж байжээ.1950 онд анх клуб нэртэй болж Давст сумын уугуул Сагил суманд тракторч комбойнч Баяндалай Норжинг Улаангомд 45 хоногийн бүжгийн курсс-т суралцуулж клубын эрхлэгчээр томилжээ. 1960 онд номын сан бий болж анхны номын санчаар Дарьжав анхны кино механикчаар Үрдээ ажиллаж 1964 онд сумын номын сан музейн барилга ашиглалтанд орж номын сангийн эрхлэгчээр Энхээгийн Доёдмаа томилогдож байжээ.Манай суманд 1963 онд “Пестиваль” наадам зохион байгуулж олон сумын уяачид ирж оролцож өртөөний алаг морь олон хүн унагаж “Пестиваль” алаг гэдэг нэр авчбайжээ.Мөн эдгээр арга хэмжээнд клубын эрхлэгч Б.Гэндэн алтан гадас одонгоор шагнагдаж,сайн дурын уран сайханч Н.Цэцэгсүрэн Б.Тзмэнбаяр нар Увс аймгийн соёлын ордонд шалгарч дуучин хөгжимчнөөр шалгарч байсан юм. Манай байгууллага нь клуб нэртэй байхад үндсэн хөрөнгө тухайн  сум нэгдлийн хөрөнгө байсан ба удирдлага албан тушаалтанг Увс аймгийн АДХГЗ-ны  харъяа Соёлын хэлтэс ажилд авч өөрчилдөг байсанюм.Сагил сумын клубын дэргэд 1983 онд соёл хөдөлмөрийн “Үүргийн долгио” хамтлаг бий болж 12 сайн дурын уран сайханчтай овто кубын Газ-53 машинтай ахлагчаар нь Ц.Энхчимээ жолоочоор Д.Анжаа ажилаж байв.1990 онд Увс аймгийн АДХГЗ-ны харъяа Соёлын хэлтсийн дарга Дамирангийн шийдвэрээр сум дундын соёлын төв болон өргөжиж соёлын төвийн захирлаар Ц.Энхчимээг дуу хөгжмийн багшаар Г.Гэрэлцогийг, Бүжгийн багшаар Одгэрэлийг,нярваар,Ж.Толя нарыг томилон ажиллуулсан бөгөөд  соёлын яамны хөрөнгө оруулалтаар тусгай тоноглогдсон Зил-131 авто машин ком хөгжим,апратураар хангаж.хөдөөгийн малчид тариаланчдад соёлын иж бүрэн үйлчилгээ  явуулах бүрэн боломжоор хангагдаж 1990 оноос сумын АДХГЗ датан буугдаж сумын соёлын төв анх бие дааж төсөв хөрөнгөө өөрөө зарцуулах эрх олгогдож улсын бүртгэлд бүртгүүлж анхны соёлын төвийн захирлаар Ц.Энхчимээ сумын засаг дарга Н.Сайжрахын захирамжаар томилогдов.1990 онд Ц.Энхчимээ шинэ китачи камер хөрөнгө оруулалтаар авч сум орон нутгийн нэвтрүүлэгийг өөрөө биедааж хийж робит станцаар долоо хоногт 1 удаа нэвтрүүлэг хийж байв.Монгол улсад Соёлын яам дахин байгуулагдаж 1995 оныг “Соёлын жил” болгож зарлаад 1995 оны Соёлын жилийн ажил дүгнэхэд Ц.Энхчимээ Увс аймгийн соёлын удирдах ажилтнаар шалгарч мөнгөн шагналаар шагнагдаж байв.1995 оны 9-р сард Сагил сум үүсгэн байгуулагдсаны 70 жил,Соёлын байгууллага үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн 50 жилийн түүхийг босгосон юм.Манай сумын соёлын үйл ажиллагааг төр засаг өндрөөр үнэлэж 2007 оны 8-р сарын 27-нд улсын хөрөнгө оруулалтаар шинэ пургон машинтай болж томхон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байв.Манай нутгийн ард түмэн дөрвөд ардынхаа уламжлалт урлаг соёлын мвийг ашигла,баяжуулан эзэмшүүлэх зэрэгт ихээхэн анхаарч тэр үеийн шаардлага эрмэлзлийн дагуу соёл урлагийн байгууллага зохих хүч чармайлт гаргаж ирсэн юм. Үүнд туульч Зоноров,хуурч Б.Цэжин,дууч Намсын Наниран,бийч Б.Гэндэн нар санаа тавьж байсан бол дөрвөдийн найрын дууг хойч үедээ үнэн зөвөөр үлдээх зорилгоор Хархүүгийн Гүнзэн агсан 72 дууг цуглуулан бичиж үр хүүхдүүддээ үлдээсэн баримтыг дурдах ёстой.Сагил сумын соёлын байгууллагад ажиллаж байсан ажилчдын хөдөлмөрийг төр засаг үнэлж Б.Гэндэнг 1966 онд “Алтангадас”одонгоор,Ц.Энхчимээг 2003 онд МУСТА цол тэмдэг,2014 онд “Алтан гадас”одон Э.Энхцэцэгийг 2015 онд МУСТА цол тэмдэгээр тус тус шагнасан юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
18
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 4 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 14 ℃
Шөнө: 5 ℃
2018-09-25
Өдөр: 11 ℃
Шөнө: 3 ℃
2018-09-26
Өдөр: 11 ℃
Шөнө: 1 ℃
2018-09-27
Өдөр: 9 ℃
Шөнө: 2 ℃
2018-09-28

Цахим холбоос