Сагил сумын "Наран" цэцэрлэгийн танилцуулга

Сагил сумын

Увс аймгийн Сагил сумын цэцэрлэг нь анх 1962 онд 3 орон тоотой 25 хүүхэдтэйгээр Хармодны дэнж дээр 1 давхар 2 өрөө байртай байгуулагджээ. Анхны эрхлэгчээр Ш.Мижид, багшаар О.Түвшинжаргал, Ш.Буянжаргал нар ажиллаж байв. 1936-1965 онуудад ажиллаж байжээ. 1970-1977 он хүртэл багшаар Э.Янжмаа, асрагчаар Хасгаа тус тус ажиллаж байв. 1978 онд 50 хүүхэдтэй 7 ажилчинтай эрхлэгчээр нь И.Юүзэй, багшаар Д.Удвал, С.Оюунчимэг, туслах багшаар Р.Үржиг, галчаар Р.Буянжаргал нар ажиллаж байв. 1980 онд одоогийн байр ашиглалтанд орж ясли цэцэрлэг өргөжиж сургуулийн өмнөх насны хүүхдийн сурах, хүмүүжих таатай орчин бүрдсэн. 1983 оноос сахиулаар Х.Цэцгээ, угаагчаар Х.Үрээхэй, няраваар Б.Дэмбэрэл, Д.Аюурзана, С.Мийлэн, тогоочоор Ж.Уланбаяр, асрагч Д.Сэржин нар ажиллаж байсан. 1986оноос бүлгийн тоо нэгээр нэмэгдэж багшаар М.Энхтуяа, Д.Отгонжаргал, С.Оюунчимэг, Я.Бүрнээ, нар ажиллаж 3 бүлэгтэй 12 ажилчинтай 75-100 хүүхдийг СӨБ-д хамруулан сургаж байв.1997 оноос Д.Батчулуун галч, манаачаар ажиллаж байв. 2003 оноос Ж.Отгонжаргал одоог хүртэл туслах багш, бүлгийн багшаар ажиллаж байна.Б.Батмөнх 2004 оноос маншинист болон манаачаар ажиллаж байна.Д.Цэцэгжаргал 1994 оноос одоог хүртэл тогооч болон туслах багшаар ажиллаж байна. Д.Отгончимэг 2007 оноос одоог хүртэл туслах багшаар, Д.Сарантуяа 2007 оноос одоог хүртэл тогоочоор, Ц.Нарантуяа 2008 оноос одоог хүртэл явуулын багш , бүлгийн багшаар ажиллаж байна. Ш.Сайнбилэг  2008 оноос одоог хүртэл няраваар, М.Алтантуяа 2008 оноос одоог хүртэл үйлчлэгээр, туслах багшаар, Я.Мөнхцэцэг 2010 оноос одоог хүртэл үйлчлэгчээр, 2012 онд Б.Бямбацогт, 2013 оноос өргөтгөл хийж 50 хүүхдийн байр шинээр баригдан эрхлэгчээр Б.Алтанзул, багшаар Б.Сольхүү, туслах тогооч Ш.Туяа, туслах багш Э.Баттуул, машинистаар Ж.Пүрэвсүрэн нар ажиллаж байсан.2017 оноос эрхлэгчээр Б.Сольхүү 4 багш 13 ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-21
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -32 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -20 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-14
Өдөр: -21 ℃
Шөнө: -29 ℃
2018-12-15
Өдөр: -21 ℃
Шөнө: -28 ℃
2018-12-16
Өдөр: -18 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-17

Цахим холбоос