Алтан дуулга цэцэрлэг

Алтан дуулга цэцэрлэг

Тус Цэцэрлэг нь 1952 онд “Жингийн халзан”д 2орон тоо нэг бүлэгтэйгээр “Артель”-ийн цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж байжээ. Багшаар нь Жоно , тогоочоор нь Баасанжав гэдэг хүн хориод хүүхэдтэйгээр анхныхаа тулгын чулууг тавьж байсан байна. Улмаар 1960 онд Нэгдлийн цэцэрлэг байгуулагдаж 1962 онд Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн гишүүдийн санаачилгаар 2 бүлэг, хүмүүжүүлэгч багш 2, асрагч2 ,эрхлэгч 1 , нярав 1 , тогооч 1, бүгд 6 орон тоо бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна .Үүнд: эрхлэгчээр Бавуухүү, Цагаач . , Юнгэр ,Юмчинсүрэн ,Цогзолмаа , Юмчмаа, Сайнбуян Улмаар 1983 онд Цэдэнбал,Филатовагийн санаачилгаар Хүүхдийн төлөө төв фондын хөрөнгөөөр Ясли цэцэрлэгийн комбинат болон өргөжиж 90 хүүхдийн хүчин чадалтайгаар өнөөгийн цэцэрлэг үүсч хөгжсөн түүхтэй . Анхны дурсгалын түлхүүрийн Дорлигийн Батнасан (одоогийн бага ангийн багш) Ясли цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Д.Цэрэннадмид ажиллаж дараа нь Б.Цэрэннадмид , Я.Тудаа , Б.Цэндээжав багшаар Дуламсүрэн ,Цэрэнбадам ,Юмчмаа ,Батцэнд ,Цогзолмаа, Янжмаа,Тудаа ,Буддарь ,Чимэд, Б.Цэндээжав ,О.Нарангэрэл . М.Оюунцэцэг, Г.Эрдэнэцэцэг Э.Цэрэнбадам Туслах ажилчид Гангиймаа ,Цэрэндулам ,Дэжид ,Гүнсэн,Хулганаа ,Д.Гэрэлмаа ,Норолхойсүрэн, Цэрэнпагма, Б.Гэрэлмаа,Г.Цэрэндулам,Г.Янжинсан ,Сээнэн ,Жавзанхүү ,Туул ,Сувд ,Цэрэнханд ,Нямцэрэн ,Бадмаа ,Одонгэрэл ,Олонбаяр ,Доржсүрэнхорол, Бадарч ,Цэрэн,Б удбаяр ,Тогоочоор Дэмбэрэл ,Долгор ,Шуурай,Энхээ, Цэвээн , Цээсүрэн ,Цэвэлмаа,Соёлмаа Санхүүгийн ажилтанаар: Дашцэрэн, Цэвээн ,Өлзийжаргал , Хандсүрэн ,Бурмаа, Нанжирмаа Өсөхбаяр, Цэрэнбат, Сарангэрэл Няраваар Папа,Доржнамжил ,Пүрэвсүрэн, Амартөр Батболд ,Эрдэнэцэцэг, Нарангэрэл, Отгонхүү Баатархүү Яслид Цэрэннадмид, Долгор, Сэнг,э Хуланхүү, Оюунжаргал, Виктор, Ганбат С.Пүрэвдорж, Монголбаяр галчаар Долгорсүрэн, Дорж, Түвшинжаргал, Ядамбаатар ,Баатархүү ,Алтангэрэл нар ажиллаж байсан.

1983 онд 90 хүүхдийн ясли цэцэрлэгийн комбинат болон өргөжиж багш ажилчдын тоо нэмэгдсэн. Тойргийн 309 хүүхдээс малчдын 227 сумын ажилчин албан хаагчдын 82 хүүхдээс цэцэрлэгийн үндсэн бүлгээр 131 зуны гэр цэцэрлэгээр 132 бүгд 263 хүүхэд буюу 84.5 хувь нь СӨБ-д хамрагдаж байна.Одоо манай цэцэрлэг 15 ажилчинтай 130 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж АБТА-1 ,БСШУЯ-ны жуух бичигтэн – 2 ,ХҮТА-1, Тэргүүлэх зэрэгтэй багш -2 ,Заах аргач зэрэгтэй багш - 2 ажиллаж байна.Энэ хугацаанд 2002,2005,2006,2009 онд сумын тэргүүний байгууллага 2009 онд аймагт 3-р байранд орж ажил үйлсээрээ тэргүүний хамт олон болсон билээ.2000 оноос хойш зуны гэр цэцэрлэг ажилуулан хөдөөгийн 4 багт 6-р сараас 7-р сарын 10 хүртэл хугацаагаар ажиллаж малчдын СӨН-ны хүүхдийг СӨБ-д хамруулж байна.

Алтан дуулга цэцэрлэг
Одоогоор 4-н бүлэгт 130-н хүүхэд хувилбартаар 127-н хүүхдийг сөб-д хамруулан ажиллаж байна. Бүлгийн багшаар М.Оюунцэцэг \ АБТА\ туслах багш Г.Алтанцэцэг Багш Г.Эрдэнэцэцэг \АБТА\ туслах багшаар Б.Долгорсүрэн багш Э.Цэрэнбадам, С.Эрдэнэзаяа , туслах багшаар Р.Дуламсүрэн багш Б.Алимаа туслах багшаар М.Отгонхүү нар мөн дуу хөгжмийн багшаар Т.Баатархүү сахиулаар Л.Түвшинжаргал , слесер Ч.Алтангэрэл нар тус тус ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
-10
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -18 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: -8 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-14
Өдөр: -9 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-15
Өдөр: -8 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-16
Өдөр: -7 ℃
Шөнө: -18 ℃
2018-11-17

Цахим холбоос