Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  хийгдсэн ажлын гүйцэтгэл

          Өндөрхангай сумын Жаргалант багийн иргэн  Цогтгэрэл  Мөнхбаяр  “Баянхангай нөхөрлөл”   Цагааннуур багийн Мааньтын дөрөлжид  Орон нутгийн хөгжилийн сангийн  хөрөнгөөр  11000000 сая  төгрөгийн санхүүжилтээр  Малчдын  давааны нүүдлийн замд функт барих ажлыг Цагааннуур багийн засаг  даргын 2018 оны 06 сарын 06- ны   өдрийн А/ 01 тоот захирамжийн  дагуу ажлын хэсэг Малчдын давааны замд  алслагдмал  хол нүүдлийн дамжин өнгөрөх  байр барих ажлын  гүйцэтгэлийг уг ажлын даалгаварын дагуу  шалгалаа.  Үүнд:

  1. Бог  малын  саравчтай хашаа
  • Хашаа нийт 1000 богийн багтаамжтай, тус бүр  нь 4 метрээр 16 ханатай, хана  хоорондын  холбоосын  шонгуудыг төмөр утсаар   бэхэлж хийгдсэн байна. Хашааг 15 см-ээс дээш хэмжээний  диамертай 8 ширхэг  шургаагаар өрж  хийсэн. Хашааны  өндөр 1,2 м  өндөртэй  барьсан байна.
  • Саравч 8 метр  урттай, үзүүрийн  өндөр 2,40 метр , тулгуур багана нь 20 см  диамертай гуалингаар  газарт 60 см  суулгаж, эгнээ  хооронд 3 метр,  мөр  хооронд 2 метр зайтай хөндлөн  дай  модыг 15 см-ээс дээш  хэмжээтэй дүнзээр хийсэн.  Тээвэрийн гол дулаалага хоёр хажуу талын саравч ус нэвтрэхгүй  аннассны цаас ашиглан дэвсээд  эргэний хар шороо асгаж   хучилт хийсэн
  • Хаалга  2 метр өргөн хэмжээтэй  төмөрөөр хийсэн
  1. Төл  малын пүнз
  •  15 см  диамертай модоор 4x4  харьцаатай  барьсан урд тал 1.50м өндөр  хойд тал 1.20 м өндөртэй   хананы  нийлэх хэсэгийг  эрүүдэж банана босгож хавчиж хийсэн.
  •   Дээвэр налуу  ус чийг нэвтрэхгүй  борооны цоохор цаас ашиглан, дээр нь шороо асган дээвэрлэж дулаалсан.
  • Хаалга 1,3 м өндөр  0,7м  өргөн  хэмжээтэй 3 см  зузаан  банзаар  2 нугас , 1 бариул   модоор түгжээ хийсэн.
  1. Иргэдийн амрах байр
  • 4x4 хэмжээтэй  хана 7x7 см  плкаар 2 м  өдөр өрж барьсан,
  • суурь:  газрын  хэвгийг засаж тэгшлэн  цеметээр зутган хийж  шалны хулдаас дэвссэн.
  • Дээвэр: шувуун нуруу хийж 0,9 мм  хэвэлмэл  ногоон өнгийн  төмөрөөр  дээвэрлэж хийсэн.
  • Тааз: ус чийг тусгаалагч шилэн хөвөн, ус нэвтрэхгүй цоохор цаас дэвсэж шороо асгаж дулаалсан.
  • Цонх :0,7 м өндөр 1 м давхар  хүрээтэй  цонхны хаалтыг төмөрөөр  хийж  2 ширхэг нугасаар  цонхны кроптой холбож  түгжээг  дотор талаас нь онгойх  зориулалтаар  ханыг нэвт нүхлэн хийсэн.
  •  Хаалга 1,7 м өндөр 0,7 м мөргөн банзан  рамтай  гадна дотор  2 талаас  нь төмөрөөр  өнгөлсөн 3 нугас1 бариул , цүү цуурга түгжээг  даалгарын дагуу бүрэн хийж  өөрийн зүгээс  цоож  хийж түлхүүрийг хүлээлгэн өгсөн.
  • Наар :  хаалганы эсрэг хананд 1,7м өргөн 0,5м  өндөр  наар  хийсэн 5 см-ийн  банзаар  битүү шахаж  наарны  хөндийд 0,5 м-ийн  өргөнтэй тавиур  хнийсэн .

4 . Хогийн  цэг, засах газар

  • 2 метр гүнзгий 1,5x1,5 метр  хэмжээтэй модон бүтээцтэй, хаалга бариул түгжээтэй, хүрэн өнгийн  оохордож хийсэн.
  •   Хог  хаягдлын  аюулгүй  шатаах  устгах  боломжтой 2x2 метр  хэмжээтэй 0,7 мерт гүн ухаж гаргасан шороог  эрмэг  тойруулан овоолж  хог хаягдал хаях цэг байгуулсан.
  1. Шон : Морины шонг хоорондоо 4 метр зайтай,3м өндөр 2 ширхэгийг босгож хийсэн байна

 Давааны замд  функт барих  ажлын  явцад:  2018.07 16.-ны өдөр ажлын хэсгийн 100% гэсэн актын дагуу Засаг даргын тамгын газар хүлээн авлаа

 

1. Бог малын саравчтай хашаа
2. Төл малын пүнз
3. Иргэдийн амрах байр
Бие засах газар


Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн цас
-20
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -29 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -19 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-18
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-19
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-20
Өдөр: -25 ℃
Шөнө: -34 ℃
2018-12-21

“ХӨГЖИЛД ХҮҮХЭД БҮРИЙН ОРОЛЦОО” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

  • 16
  • 0
  • 2018-12-14

“ЦАНАХҮҮ”-2019 ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

  • 18
  • 0
  • 2018-12-14

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааны цагийн хязгаар тогтоох Засаг даргын захирамжийн төсөл

  • 23
  • 0
  • 2018-12-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • 28
  • 0
  • 2018-12-12

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАА

  • 46
  • 0
  • 2018-12-11

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАА

  • 42
  • 0
  • 2018-12-11

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

  • 39
  • 0
  • 2018-12-10

“БАРУУН БҮСИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 3-Р ЧУУЛГАН" УВС АЙТАГТ БОЛЖ БАЙНА

  • 54
  • 0
  • 2018-12-07

“НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  • 51
  • 0
  • 2018-12-05

Увс аймагт 2018 оны 11-р сард болсон онцлох үйл явдлууд

  • 51
  • 0
  • 2018-12-05

Цахим холбоос