СОЁЛЫН ТӨВИЙН ХӨГЖМИЙН БАГШ, БҮЖГИЙН БАГШ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

СОЁЛЫН ТӨВИЙН ХӨГЖМИЙН БАГШ, БҮЖГИЙН БАГШ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Боловсрол, соёл урлагийн газраас 2018 онд аймгийн Засаг дарга, БСШУС-ын сайдтай хийсэн гэрээний 3.12.3 “Соёлын төвүүдийг хөгжим, бүжгийн мэргэжлийн багш нараар хангах, багш ажилтныг чадваржуулах сургалтыг мэргэжлийн урлагийн байгууллагатай хамтран зохион байгуулах” тухай заалтыг үндэслэн соёлын төвийн хөгжмийн багш, бүжгийн багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 04 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Ойрад ХЖТ-ын уран бүтээлчидтэй хамтран сургалт зохион байгуулж байна. Нийт соёлын төвийн 28 багш сургалтад хамрагдаж байна. Сургалтад хамрагдсанаар дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд:

- Ёочин, ятга, морин хуур хөгжим заах арга зүй

- Иргэд хүүхэд, залуучуудад бүжгийн мэдлэгийг оновчтой, зөв, цэгцтэй байдлаар олгох

- Дуулах, жүжиглэх урлагийн анхан шатны мэдлэг

- Гэрэл, дуу авианы техник хэрэгсэл дээр ажиллах анхан шатны мэдлэг зэрэг чадварыг эзэмшсэн байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн бороо
25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 15 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 21 ℃
Шөнө: 13 ℃
2018-07-19
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2018-07-20
Өдөр: 25 ℃
Шөнө: 12 ℃
2018-07-21
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2018-07-22

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос