“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН” САРЫН АЯН ЗАРЛАГДЛАА

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН” САРЫН АЯН ЗАРЛАГДЛАА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.  Манай улс 2012 оноос эхлэн жил бүрийн 4-р сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн” сарын аян болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ оны сарын аяныг “Аюулгүй ажлын байр, ялангуяа хүүхэд залуучуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах” уриан дор аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд дараахь арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд:

  • ХАБЭА-н зөвлөлөөс хүргүүлэх гарын авлага материалыг ажил олгогч болон ажилтнуудад тарааж хүргүүлэх
  • Хүүхэд залуучуудад ХАБЭА-н мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах
  • Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг сурталчилах
  • Эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцлийг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг тэргүүний байгууллага, хамт олны туршлагыг олон нийтэд түгээх гэх мэт.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-21
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -32 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -20 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-14
Өдөр: -21 ℃
Шөнө: -29 ℃
2018-12-15
Өдөр: -21 ℃
Шөнө: -28 ℃
2018-12-16
Өдөр: -18 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-17

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос