СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IX ХУРАЛДААН 2019 ОНЫ 04 САРЫН 19-НИЙ ӨДӨР БОЛОВ.

 СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IX ХУРАЛДААН 2019 ОНЫ 04 САРЫН 19-НИЙ ӨДӨР БОЛОВ.

ӨМНӨГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IX ХУРАЛДААН БОЛЛОО
Сумын ИТХ-ын 9-р хуралдаан 2019 оны 04 сарын 19-ний өдөр төлөөлөгчдийн 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч, зарим асуудлаар шийдвэр гаргалаа. Үүнд:
1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зорилго, уг сангаас хөнгөлөлттэй зээл авч төсөл хэрэгжүүлж буй иргэдийн талаар хөдөлмөр, нийгмийн халамжийн ажилтан Б.Цээмаагийн ажлын мэдээллийг сонсож, төлөөлөгчид сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжлэл өрнүүлж, үнэлэлт дүгнэлт өглөө.
2. Сум хөгжүүлэх сан /ЖДҮДС/-гаас 2017-2018 онд иргэдэд олгосон төслийн зээл, түүний хэрэгжилтийн байдал, эргэн төлөлт, үр дүнгийн талаар ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Наранчимэгийн ажлын тайланг сонсож, төлөөлөгчид сонирхсон асуултдаа хариулт авч, үнэлэлт дүгнэлт өгч санал шүүмжлэл өрнүүллээ.
3. Сумын 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх ажлын жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж ОНХС-ийн журамд нийцээгүй 3 асуудлыг хасч, оронд нь халуун ус барих, хортон шавьж, малын сэг зэм устгах ажлыг хийхээр боллоо.
4. Сумын байгаль орчны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Лхамжав, байгаль хамгаалагч Н.Сүрэнхорлоо нарын ажлын тайланг авч хэлэлцэн төлөөлөгчид сонирхсон асуултдаа хариулт авч, үнэлэлт дүгнэлт өгч санал шүүмжлэл өрнүүллээ. Байгаль орчны асуудал хэлэлцэхэд цаг уурын эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч, багуудын Засаг дарга нар, иргэд болон хүүхдийн төлөөллийг оролцуулж, тэдний санаа бодлыг сонсож, хурлаас гарах шийдвэрт тусгахаар боллоо. Мөн сумын айл өрх бүрт байгаль орчноо хамгаалах талаар “УРИАЛГА” хүргүүлэх, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөхөөр тогтлоо.
5. Зогсоолын талбай байгуулахаар 1-р багийн иргэн Р.Нямжав, 3-р багийн иргэн А.Насанбаатар нараас гаргасан хүсэлтийг хэлэлцээд талбай байгуулахыг дэмжлээ.
6. Сумын малчдыг дэмжихэд чиглэсэн “Говийн малчин” хөтөлбөрийг боловсруулж, жилийн эцсийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай сумын Хурлын төлөөлөгч Е.Ёндонсамбуугийн өргөн барьсан тогтоолын төслийг дэмжиж баталлаа.
7. Бусад асуудал. Төлөөлөгчид сум орны өмнө тулгамдаж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, сумын Засаг даргаас асуулт асууж, хариулт авлаа.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
16
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 4 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 20 ℃
Шөнө: 3 ℃
2019-05-25
Өдөр: 24 ℃
Шөнө: 8 ℃
2019-05-26
Өдөр: 21 ℃
Шөнө: 10 ℃
2019-05-27
Өдөр: 17 ℃
Шөнө: 4 ℃
2019-05-28

Цахим холбоос