СУМЫН ИТХ-ЫН VIII ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

СУМЫН ИТХ-ЫН VIII ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

Сумын ИТХ-ын VIII хуралдаан 12-р сарын 20-21-нд 80.9 хувийн ирцтэйгээр Засаг даргын тамгын газрын хуралдааны танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч холбогдох шийдвэрүүдийг баталж гаргалаа. Үүнд:
1. Сумын ИТХ-ын үйл ажиллагааны тайланг “хангалттай” гэж үнэлэв.
2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-ийн биелэлтийн явцыг 60.3 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ.
3. Сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 96.3 хувьтай биелсэн гэж үзлээ. 
4. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж өвөлжөө, хаваржааны газар олгох журамд өөрчлөлт оруулав.
5. Сумын мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар сумын Засаг дарга Р.Төмөрчөдөрийн мэдээлэл сонсч, мэдээлэлтэй холбогдуулан асуулт, хариулт явагдав.
6. Сумын нэгдсэн дулаан хангамжийн өнөөгийн байдлын талаар хэлэлцэж цаашид дулаан хангамжийг сайжруулах асуудлаар сумын Засаг даргад тогтоолоор үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо.
7. Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж батлав. Ирэх онд ОНХС-ийн 172.3 сая төгрөгийн хөрөнгөөр 26 нэр төрлийн ажил хийхээр боллоо.
8. Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлав. 
9. “Сумын оны тэргүүний байгууллага, хүмүүсийг шалгаруулах журам”-ын төслийг хэлэлцэж батлав.
10. Сумын ерөнхий боловсролын 1, 2-р сургуулийн нөхцөл байдалтай сумын Хурлын төлөөлөгчид 12 сарын 19-ний өдөр танилцаж 12 сарын 21-ний өдөр хуралдаанаар сургуулиудын ажлын тайланг авч хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгсний дээр сумын Засаг дарга, сургуулийн захирал нарт хугацаатай үүрэг, чиглэл өгөхөөр тогтлоо.

Сумын ИТХ-ын ажлын алба



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-24
Өдрийн салхины хурд 3 м/с
Шөнийн темпратур -36 ℃
Шөнийн салхины хурд 3 м/с
Өдөр: -24 ℃
Шөнө: -37 ℃
2019-01-25
Өдөр: -23 ℃
Шөнө: -36 ℃
2019-01-26
Өдөр: -24 ℃
Шөнө: -36 ℃
2019-01-27
Өдөр: -22 ℃
Шөнө: -35 ℃
2019-01-28

2018 ОНЫ АЖЛААРАА ЗАВХАН СУМ ТЭРГҮҮЛЛЭЭ

  • 16
  • 0
  • 2019-01-23

“СУРГУУЛЬ БОЛОН СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 21
  • 0
  • 2019-01-22

ИННОВАЦИЙН САНААГАА ХӨГЖҮҮЛЭХ, ТУРШИХ, ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖИД ТАНЫГ УРЬЖ БАЙНА

  • 115
  • 0
  • 2019-01-22

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

  • 12
  • 0
  • 2019-01-22

2019 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • 61
  • 0
  • 2019-01-18

УВС АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

  • 1464
  • 0
  • 2019-01-17

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

  • 75
  • 0
  • 2019-01-16

2019 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭ ТАЙЛАНГ НЭГТГЭЖ ДУУСЛАА

  • 66
  • 0
  • 2019-01-16

"БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ НЬ" ТӨСЛИЙН 2-Р ШАТ УВС АЙМАГТ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

  • 57
  • 0
  • 2019-01-15

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД ТӨЛӨӨЛӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  • 187
  • 0
  • 2019-01-14

Цахим холбоос