"Буман хонь-2018"

Увс аймгийн Өмнөговь сумын “Буман хонь-2018” Малчидын баяр наадамд газар газрын 300 гаруй хурдан хүлэг тоосоо өргөлөө. Наадамд Өлгий, Наранбулаг, Ховд, Завхан, Сагил, Ховд аймгийн Мянгад сумын уяачид хүрэлцэн ирж хурдан хүлгийнхээ шандасыг сорилоо. Энэхүү их цэнгэл наадамд Өмнөговь сумын уяачид чамлахааргүй сайхан наадлаа. Уяач Б.Сүрэнхорлоогийн азарга түрүү магнай, Гантөмөрийн үрээ түрүү магнай, Б.Сүрэнхорлоогийн дөнөн аман хүзүү, Батмөнхийн даага аман хүзүү, Ж.Ринчинсамбуугийн жороо айрагдаж наадамчин олон, нутгийн түмнээ баясгалаа.
Баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд Зүүнговь сумын харьяат Аймгийн арслан Т.Хайдав түрүүлж, Баруунтуруун сумын харьяат Аймгийн арслан О.Түмэн үзүүрлэж Тэс сумын харъяат Аймгийн харцага Я.Батболд. Түргэн сумын харьяат Аймгийн начин Г.Цоггэрэл нар шөвгөрлөө. Шигшээ 32 бөхийн барилаанд Баянгол багийн залуу бөх Р.Нямхүү түрүүллээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
2
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -7 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 6 ℃
Шөнө: -7 ℃
2018-10-25
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2018-10-26
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2018-10-27
Өдөр: 7 ℃
Шөнө: -4 ℃
2018-10-28

Цахим холбоос