Соёлын төв

Өмнөговь соёлын төв

                                                     

                                                          Соёлын төв

            Соёлын төв нь анх 1932 оны хавар “Улаан гэр” нэртэйгээр  байгууллагдаж нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

            Тум сумын “Улаан гэр” нь тухайн үедээ 13 баг, 1000 гариу өрхийн 5000 гаруй хүн амд нам төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, тэдгээрийн оюуны эрэлт хэрэгцээ болсон уран сайхны соёлыг хангах төв нь болж байна. Баруун хязгаар нутагт соёлын үр тарих уурхай болсон “Улаан гэр” –ийн анхны эрхлэгчээр Улиаст багийн ууган иргэн, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Мөөгийн Дарам ажиллаж байв.  Энэ хүний хувь нэмэр их байлаа. 1941 онд Намирын хүрээний буурин дээр төвлөрүүлж суурьших эхлэлийг тавьсан ба 1944  онд Д.Чогдоны санаачилгаар конторын барилга, З.Доржийн санаачилгаар хүн эмнэлгийн барилга барьж ашигласан энэ үеэс сумын төв нь байнгын суурин хэлбэртэй болж ажиллах нөхцөл бүрдсэн байна.  Сумын төв нь суурин болсоноор хөдөлмөрчдөд үйлчлэх зорилго бүхий клубын барилга баригджээ.  Увс аймгийн соёлын хэлтсийн шийдвэрээр 1960 онд Номын сан, 1950 онд киноны салбар байгууллагдаж, сумын захиргааны шийдвэрээр 1970 онд ОНСТанхим байгуулж 1978 онд түүнийгээ музей болгон өргөтгөжээ. Музейн анхны тайлбарлагчаар Л.Мэндбаяр,  Номын санчаар Орлого багийн харьяат Х.Жүүхэн, С.Жавзан, Мягмар, Рагчаа, С.Лхагва, С.Оюунгэрэл, Д.Энхтайван, Сайнжаргал, Б.Оюунбилэг  нар ажиллаж байна. Улаан гэр болон Клубын эрхлэгчээр М.Дарам, С.Янжив, Х.Ширнэн, Г.Бааст, Ц.Уламбаяр, Т.Дэрчин, Р.Дашзэвэг, Б.Батсуурь Т.Баяраа, Х.Цэвгээ, С.Лхагва, Д.Гантулга, Б.Оюунбилэг, Ө.Ундармаа, Б.Батболд нар ажиллаж байсан  байна.1960 оноос нүүдлийн ба суурин кинотой болж кино механикчаар  Цэвээн, Г.Хөхөө, Чойндон , Янжив, Алтангэрэл, Пүрэвсүрэн, Монтоо нар ажиллажээ.  СТА цол тэмдэгээр Х.Цэвгээ, Донорол, Ч.Цэнд-Аюуш, Д.Гантулга, Ц.Раднаа, Г.Намсрай нар,  Д.Гантулга Б.Сүхбаатар, Д.Доржсүрэн нар улсын тэргүүний уран сайханч цол тэмдэгээр тус тус шагнагдаж байжээ.  Сумынхаа урлагийн авьяастнуудын хүчин чадалд тулгуурлан сум, нэгдлийн дарга Н.Юнгэрэн, Хөгжмийн зохиолч Х.Цэвгээ нарын санаачилгаар Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Х.Цэвгээгийн удирдлагийн дор МХЗЭ-ийн гишүүн Ш.Жонгоо, Д.Цэвээн, С.Лхагваа, Ц.Дугаржав, Б.Батчулуун, нарын хэсэг залуучууд хамтран  Ардын театрын тулгын чулууг 1978 онд тавилцсан байна.  Ардын театрын 54% нь эмэгтэй, 45 % нь эрэгтэйчүүд байсан байна.  Ардын театр амлалт үүрэг авсан хугацаандаа Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” , Сайн бүхнийг дэмжин дэлгэрүүлье, саар бүхнийг шахан зайлуулья” жүжиг, “Цог” нэгдлийн 20 жилийн ойд зориулсан концертын 3 програм найруулан тоглосон байна.  Амлалт үүргээ сайн биелүүлснийг нь үнэлэн үзэж БНМАУ-ын Соёлын яам 1980 онд “Ардын театр”-ын гэрчилгээ, дипломын хамт олгосон байна.  Ардын театр болмогц Ч.Лодойдамбын “Итгэж болно” Л.Ванганы “Эзэд”  жүжиг 3 үзэгдэлт шог гарааны цомирлог, концертын 4 гараа найруулан тавьж Увс аймгийн ихэнх сумуудаар явж давхардсан тоогоор 64 сумын 32,0 мянга гаруй малчид хөдөлмөрчдөд үйлчилжээ. Улаан гэрээс Соёлын төв болтлоо хөгжсөн түүхэн он жилүүдэд олон арван цол тэмдэгээр шагнуулсан ардын авьяастангууд төрөн гарсан байна.  Ийнхүү Соёлын төв, Музей,  Номын сан, Ардын театрын хамт олон  соёл урлагаар үйлчилэх их ажилдаа сэтгэл зүтгэл гарган зүтгэл дүүрэн ажиллаж ирсэн байна.   Эрхлэгч Б.Батболд, Номын санчаар Б.Оюунбилэг, Хөгжмийн багшаар И.Сүрэнхорлоо, Бүжгийн багшаар Ө.Ундармаа, Үйлчилэгч Б.Эрдэнэ, Машиннистаар Б.Батжаргал, А.Мягмар, Ц.Болдбаатар, Н.Рагчаасүрэн, С.Ренчинсамбуу нар ажиллаж байсан ба улмаар тус суманд нэгдсэн халаалт тавигдаж Эрхлэгч, Номын санч, Хөгжмийн багш, Бүжгийн багш,Үйлчилэгч, сантехникч  гэсэн 6 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хамт олонд олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн үйлчлэгч Б.Эрдэнэ байгууллагын аварга, сумын аварга, БСГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр, Номын санч Б.Оюунбилэг байгууллагын аварга, Аймгийн засаг даргын “Хүндэт тэмдэг”, аймгийн засаг даргын  “Жуух бичиг”, Соёлын алдар тэмдэг,  БСШУЯамны “Жуух бичиг”-ээр, Б.Батжаргал байгууллагын аварга, А.Мягмар Байгууллагын аварга ажилтнаар тус тус шагнагдаж байсан байна.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 11 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 27 ℃
Шөнө: 11 ℃
2018-08-21
Өдөр: 26 ℃
Шөнө: 12 ℃
2018-08-22
Өдөр: 24 ℃
Шөнө: 11 ℃
2018-08-23
Өдөр: 23 ℃
Шөнө: 10 ℃
2018-08-24

Цахим холбоос