“ХАРИЛЦАН СУРАЛЦЪЯ” УВС АЙМАГ ДАХЬ ЧУУЛГАН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

  “ХАРИЛЦАН СУРАЛЦЪЯ” УВС АЙМАГ ДАХЬ ЧУУЛГАН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Глоб Интернэшнл Төв ТББ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл дөрөв дэх жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл 2017 оноос Увс аймгийн Улаангом, Тэс, Зүүнговь сумдад  хэрэгжиж байна.

Үүнтэй холбогдуулан 2018 оны гуравдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд “Харилцан суралцъя” чуулга уулзалт зохион байгуулж байна. Уг чуулганд Увс аймгийн зорилтот сумдын сургуулийн эцэг эх, багшийн холбооны төлөөлөл, сургуулийн захирлууд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөлөл оролцох юм.  

Өмнө нь “Харилцан суралцъя” баруун бүсийн анхдугаар чуулган 2017 оны 11 дүгээр сард Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байсан юм. Энэ удаагийн чуулган аймаг аймагтаа зохиогдож байгаагаараа онцлогтой болж байна. Дэлхийн банк, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн зорилго нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах юм. Уг төсөл хэрэгжсэн сүүлийн гурван жилийн хугацаанд Архангай, Булган, Хөвсгөл, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нийт 20 сургуулийн дэргэд Сургуулийн эцэг эх, багшийн холбоог байгуулаад байна.
Чуулганаар Улаангом, Тэс, Зүүнговь сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-д өөрсдийн санаачилгаар зохион байгуулсан үйл ажиллагаагаа танилцуулж, сургуулийн орчинд хамтын манлайллыг хэрхэн хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцахаас гадна сургуулиудад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх боломжийг хэлэлцэж, аймгийн Засаг дарга Д.Батсайханд нэгтгэсэн санал хүргүүлэх юм. Чуулганы эхний өдөр төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төлөөлөл төслийн хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулах ба сургуулийн засаглалын орчныг сайжруулах чиглэлд СЭЭБХ ба сургуулийн захирлууд хэрхэн ажиллах тус тусын төлөвлөгөөг гаргах юм. Чуулганы хоёр дахь өдөр буюу 31-нд “Худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтэд СЭЭБХ хэрхэн мониторинг хийх тухай”, “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвлөх, зарцуулах үйл явц дахь СЭЭБХ-ны оролцоо”, “Боловсролын төсвийн үйл явцад СЭЭБХ-ны оролцоо” сэдвээр орон нутгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд СЭЭБХ-ны төлөөлөл, сургуулийн захирлуудад сургалт зохион байгуулна.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Бороо шиврэнэ
21
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 5 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 18 ℃
Шөнө: 4 ℃
2018-04-27
Өдөр: 15 ℃
Шөнө: -1 ℃
2018-04-28
Өдөр: 16 ℃
Шөнө: 2 ℃
2018-04-29
Өдөр: 18 ℃
Шөнө: 2 ℃
2018-04-30

Цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг сумдад явагдлаа.

  • 2
  • 0
  • 2018-04-26

ЕБС-ЫН СУРАГЧДЫН ДУНД ГУРВАН ТӨРЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

  • 467
  • 0
  • 2018-04-20

ХОВД АЙМГИЙН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧИД УВС АЙМАГТ ТУРШЛАГА СУДЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  • 1074
  • 0
  • 2018-04-19

“ТӨСВИЙН САХИЛГА БАТ - ИРГЭДИЙН ХЯНАЛТ ОРОЛЦОО” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАВСТ, ТҮРГЭН САГИЛ СУМДАД АЖИЛЛАЛАА

  • 177
  • 0
  • 2018-04-19

ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3 ТӨСЛИЙН АЙМГИЙН ЧАДАВХИ БЭХЖҮҮЛЭХ БАГ ДАВСТ, САГИЛ, ТҮРГЭН СУМДАД АЖИЛЛАЛАА.

  • 161
  • 0
  • 2018-04-19

СТАТИСТИКИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД ЗАВХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

  • 149
  • 0
  • 2018-04-19

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, Залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

  • 145
  • 0
  • 2018-04-19

“МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭДИЙН ЗАСАГ” ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН СЕМИНАР БОЛЛОО

  • 126
  • 0
  • 2018-04-17

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 1-Р СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД ГАРГАСАН АМЖИЛТААРАА БАХАРХАЖ БАЙНА

  • 115
  • 0
  • 2018-04-17

ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ТАРИАЛАН СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  • 166
  • 0
  • 2018-04-12

"ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ" дэвжээ тэмцээн зохион байгууллаа.

  • 10
  • 0
  • 2018-04-25

Баруун бүсийн цагдаагийн хүрээний "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь" сэдэвт онол практикийн хуралд тус цагдаагийн газрын алба хаагчид амжилттай оролцов.

  • 49
  • 0
  • 2018-04-18

Нийтээр амрах өдөр Бямба, Ням гарагт таарвал ажлын 7 хоногийн эхний өдөрт шилжүүлэх хувилбар яригдаж байгаа

  • 45
  • 0
  • 2018-04-16

Давст сумын төрийн байгууллагын нягтлан нарт мэдээлэл хийлээ

  • 32
  • 0
  • 2018-04-13

"ҮНДЭСНИЙ БИЧИГ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

  • 39
  • 0
  • 2018-04-05

ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ

  • 33
  • 0
  • 2018-04-05

"ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ" арга хэмжээ 4 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд зохион байгуулагдаж байна

  • 13
  • 0
  • 2018-04-03

“Амжилтад нөлөөлөх гол хүчин зүйл нь IQ биш хандлага юм” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа

  • 15
  • 0
  • 2018-04-03

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛОВ.

  • 13
  • 0
  • 2018-03-30

"НЭЭЛТТЭЙ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 11
  • 0
  • 2018-03-30

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос