Хэдэн өдөр дарааллан цас орж, цагийн байдал хүндэрсэн энэ үед “Саriтаs mongolia” Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагаас Увс аймгийн Малчин, Баруунтуруун, Өндөрхангай сумын малчдад хорголжин тэжээлийн тусламж үзүүллээ. Үүнд: Баруунтуруун сумын 80, Малчин сумын 80, Өндөрхангай сумын 80 өрх хамрагдсан бөгөөд өрх бүрт 120 кг тэжээл гардуулан өгсөн байна. Тус байгууллагаас хоёр дахь жилдээ ийнхүү Увс аймгийн малчдад тусламж үзүүлж байгаа юм.