ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсад Хууль зүйн албаны систем бүрэлдэн тогтсон үйл явцтай холбоотойгоор орон нутгийн байгууллага ч тухайн цаг үеийг даган бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж иржээ.

МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 9, Сайд нарын зөвлөлийн мөн оны 101 дүгээр тогтоолоор улс ардын аж ахуйн эрх зүйн ажлын байдалд дүн шинжилгээ хийж, түүнийг цаашид сайжруулах арга замыг тодорхойлсон нь хууль зүйн  албаны хөгжилд чухал ач холбогдолтой болсон.

Хууль зүйн хэлтэс нь 1979-1980 онд аймгийн АДХГЗ-ны Хуулийн хэлтэс, Сайд нарын зөвлөлийн 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар тогтоолоор аймаг, хотод Хууль зүй, арбитрын хэлтсийн байгуулж,Засгийн газрын 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Засгийн газрын 1993 оны 64 дүгээр тогтоолоор татан буулгаж тус албаны чиг үүргийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст харьяалуулсан.

Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор ЗДТГ-т Хууль зүйн хэлтсийг дахин байгуулж, 2003 оны 48 дугаар тогтоолоор Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэс болгон өөрчилж архивын тасаг,иргэний бүртгэл мэдээллийн албатай  болгосон. 2008 онд Засгийн газрын 67 дугаар тогтоолоор Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон төдийгүй аймгийн Засаг даргын дэргэд Улсын бүртгэлийн хэлтэс гэсэн шинэ агентлагийг байгуулснаар Хууль зүйн хэлтсийн бүтцээс иргэний бүртгэлийн алба гарч зөвхөн архивын тасагтайгаар ажиллах болсон.

 Мөн Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор АЗДТГ-ын бүтцийг шинэчлэн Хууль эрх зүйн хэлтэс /архивын тасагтай/ болсон байна.

Аймгийн ЗДТГын Хууль, эрх зүйн хэлтэс  нь Хууль зүй, дотоод хэргийн Сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлагуудын харьяа аймаг дахь газар, хэлтэс, албадын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж уялдуулан зохицуулах иргэдэд үйлчлэх, Засаг дарга, ЗДТГын хуулийн зөвлөхийн үүрэг бүхий хэлтэс мөн.

Хэлтсийн үндсэн зорилт нь: Тус хэлтэс нь нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг аймгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулахын зэрэгцээ төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг хангуулах  чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Одоо тус хэлтэс нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн 2, архивын тасгийн дарга, сан хөмрөгч, архивч, гэрээт ажилтан 3 гэсэн орон тоотойгоор ажиллаж байна.

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Буянтогтох Алтан


Ажлын байрны чиг үүрэг: Аймгийн Засаг дарга,ЗДТГ-ын дарга,хэлтэс,агентлагын  удирдлагуудыг хууль зүйн зөвлөгөөгөөр хангах, Хэлтсийн үйл ажиллагааг удирдлагаар хангах,Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний салбар агентлагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах,нэгтгэх,бодлого шийдвэрийг зохион байгуулах

Утас: 70453209   мэйл хаяг: Altan.b@uvs.gov.mn

Авлига, хүний эрхийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Нямаа Тэсхүү
Ажлын байрны чиг үүрэг: Авлигын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай   хуулийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих

Утас: 70453111   мэйл хаяг: Teskhuu.n@uvs.gov.mn


 Хууль  эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Энхтайван Наранмандах
Ажлын байрны чиг үүрэг: Аймгийн удирдлагад хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх, аймгийн хэмжээний эрх зүйн ажлын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих, иргэдэд эрх зүйн лавлагаа, зөвлөгөөг шуурхай үзүүлэх

Утас: 70453111   мэйл хаяг: naranmandakh@uvs.gov.mn

Хуулийн зөвлөгөө,эрх зүйн системчлэл хариуцсан мэргэжилтэн Ганцог Шинэбаяр               

Ажлын байрны чиг үүрэг: Аймгийн удирдлагад хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөх, аймгийн Засаг дарга түүний шийдвэрт холбогдох асуудлаар шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох, захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, төрийн байгууллага иргэдэд эрх зүйн туслалцаа зөвлөгөөг шуурхай үзүүлэх, аймгийн Засаг даргын захирамжийн эрх зүйн үндэслэлд хяналт тавих, Сумын Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавих

Утас: 70453111   мэйл хаяг: shinebayar.g@uvs.gov.mn

Увс аймгийн Архивын тасгийн танилцуулга

Увс аймгийн архивын байгууллагын үндэс суурь 1957 онд тавигдсан. Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн харъяанд бие даасан статустайгаар үйл ажиллагаа явуулдаг. Төрийн архивын дарга, сан хөмрөгч, архивч гэсэн үндсэн 3 орон тоотой.  Түр орон тооны 1 архивчтай.  Засгийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд архивын цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг гүйцэтгэдэг 3 ажилтантай.   

 Төрийн архив нь аймгийн Боловсрол, соёл  урлагийн газрын 2-р давхарын зүүн жигүүрт үйл ажиллагаагаа явуулдаг. Аймгийн төрийн архивын сан хөмрөгт нийт 237 хөмрөг үүсгэгч байгууллагын 25000 орчим хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байна. 


Увс аймгийн Төрийн архив нь 2017 онд олон бүтээлч ажил хийж амжуулсан амжилттайгаар 60 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн тус онд Монгол улсад Орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиосон бөгөөд ойн арга хэмжээнийн үеэр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан урлаг спорт, ажил мэргэжлийн  уралдаан тэмцээний арга хэмжээнд аймгийн Архивын тасаг амжилттай оролцсон.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн архивын үйл ажиллагаанд мэдээлллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн болон орон нутгийн төрийн архивуудын сан хөмрөгт хадгалагдаж байгаа цаасан суурьтай баримтуудыг цахим хэлбэрт оруулах ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Увс аймгийн Төрийн архивын нийт цаасан суурьтай баримтын 30 гаруй хувь нь цахим хэлбэрт шилжсэн байна.

Архивын тасгийн үндсэн үйл ажиллагаа:

 -Иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэл лавлагаагаар үйлчлэх

-Архивын цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх

- Баримтанд эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх

- Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг арга зүйгээр хангах

-Архивын чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах

-Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

-Байгууллагуудын баримтыг архивт хүлээн авч нөхөн бүрдүүлэлт хийх

 -Төрийн болон төрийн бус байгууллагын хэвлэмэл хуудасны захиалгыг нэгдсэн журмаар авч хэвлүүлэх

-Аймгийн хэмжээнд баримт бичгийн стандартыг мөрдүүлэх

-Төрийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтанд анхаарах зэрэг үндсэн үйл ажиллагааг явуулж байна

Төрийн архивын лавлагаа мэдээллийн үйлчилгээ:

-Тушаал, тогтоол, захирамжийн баримт

-Цалингийн баримт

-“Алдарт эх”-ийн одонгийн баримт

-Нотариатын баримт

-Хүн амын тооллогын баримт

-Мал тооллогын баримт

-Барилгын зураг төслийн баримт

-Бусад баримт

Архивын дарга нь Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагчийн хувьд аймаг, орон нутагт шинээр баригдсан барилга, орон сууц болон барилгын засварын ажлыг хүлээж авах Улсын комисст орж ажилладаг. 

Төрийн архивын тасгийн дарга Дамиран  Оюунцэцэг


Ажлын байрны чиг үүрэг: Архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх
Хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг сурталчлах, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
Тасгийн үйл ажиллагаа ба ажилтнуудын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд шаардлагатай хөрөнгө ба бусад зүйлүүдийг судалж шийдвэрлэх
Архивын баримтыг хэвлэн нийтлэх, мэдээлэл лавлагааны чиглэлээр ашиглуулах үйл ажиллагааг зохион байгуулах

Утас: 70454177   мэйл хаяг: oyuntsetseg.d@uvs.gov.mn


Архивын сан хөмрөгч Очирсүрэн  Бэгзсүрэн


Ажлын байрны чиг үүрэг: Архивын баримтын хадгалалт, хамгаалалт бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, архивын материал хүлээн авах, данс бүртгэл хөтлөх
Архивын материал ашиглуулах, эрэлт хайлтыг боловсронгуй болгох, иргэдэд үйлчлэх, Хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, зорилтын хэрэгжүүлэлт, зохицуулалт, бусад чиг үүрэг

Утас: 70454177   мэйл хаяг: begzjav.o@uvs.gov.mn


Архивч Самдангэлэг  Буянхишиг
Ажлын байрны чиг үүрэг: Төрийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн ба боломжит эх үүсвэрийн жагсаалт гаргах, Тухайн онд төрийн архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэх графикийн дагуу баяжилт хийх, Төрийн архивын сан хөмрөгт тооллого явуулах, тооллогын баримт бичиг хөтлөх, Эрдэм шинжилгээний лавлах баримт бичиг боловсруулах, Сэлбэн засалт, техник боловсруулалт хийх шаардлагатай баримтыг нягтлан шалгалт хийж тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, Нягтлан шалгалтын явцад илэрсэн баримтанд сэлбэн засалт, техник боловсруулалт хийх, Хөмрөг үүсгэгч байгууллагын данс бүртгэлийг заавар журмын дагуу бүрдүүлж, үдэж хавтаслан, хаягжуулах 

Утас: 70454177   мэйл хаяг: buyankhishig.s@uvs.gov.mn
 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-18
Өдөр: 26 ℃
Шөнө: 11 ℃
2018-08-19
Өдөр: 24 ℃
Шөнө: 13 ℃
2018-08-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2018-08-21

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос