Цэргийн штабын танилцуулга

Цэргийн штабын танилцуулга

Цэргийн штабын үүсэл, хөгжил Товч түүх

      Сайд нарын зөвлөлийн 1932 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаар “Дөрвөд” аймгийг “Увс” аймаг, аймгийн захиргааг “Аймгийн яам” гэж нэрлэж байхаар  4 хэлтэстэй /ерөнхий хэлтэс, мал аж ахуйн хэлтэс, татварын хэлтэс, Цэргийн хэлтэс/-гээр шийдвэрлэж, Цэргийн хэлтсийг дарга, туслах 2 хүний орон тоотой байхаар тогтоожээ.

      Аймгийн яамны Цэргийн хэлтсийн анхны даргаар Увс аймгийн Хяргас сумын харъяат  Сүрэнгийн Милхаабаатар, анхны туслахаар О. Цэнд нар томилогдож байжээ. Цэргийн хэлтсийн нэр нь он цагийн уртад удаа дараа өөрчлөгдөн хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Цэргийн штаб нэртэй, 3 офицерийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Үндсэн зорилт

      Цэргийн штаб нь Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, иргэдэд сурталчлан таниулах; орон нутгийн хамгаалалтын тогтолцоог төгөлдөржүүлэх;  цэрэг, техникийн бүртгэлийг хөтлөх; иргэдийг хугацаат цэргийн албанд татах, гэрээт болон дүйцүүлэх албанд элсүүлэх; албан тушаалтнуудын болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний шинээр болон давтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж, өсвөр үе хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.

Штабын эрх

     Сум, аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд хуулиар хүлээсэн үүрэгтэй нь уялдуулан дайчилгааны даалгавар өгөх, оногдуулан данслах, тодотгох, бэлэн байдлыг хангуулах, биелэлтийг сумын Засаг даргаар гаргуулах ба сумын цэргийн дайчилгааны төлөвлөгөө, үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл тэдгээрийг ашиглан үйлдэж болзошгүй ажиллагаанаас иргэдийг хамгаалах удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг хянах, дүгнэлт гаргах, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;

         Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагад өмчийн харъяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;

       Орон нутагт батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн үүрэгтэн, иргэдийг шагнаж урамшуулахаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад тодорхойлох;

      Улсын ба цэргийн дайчилгаа, сургууль цугларалт, цэргийн бүртгэл, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэд, тэднийг үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх.

Штабын үүрэг

         Батлан хамгаалах салбарын бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлан таниулах ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах;

      Эрхэлсэн ажлын чиглэлээр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллага, аймгийн Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх, Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

         Эрх бүхий байгууллагын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ албанаас халагдагсдыг хүлээн авах, цэрэг, техникийн бүртгэлийг зохион байгуулах;

      Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг орон нутагт сургаж бэлтгэх, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, алба хаалгах, цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаагчдын бүртгэлийг хөтлөн төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах;

        Цэргийн ангиудыг дайчилгаагаар хүн, техникээр нөхөн хангах төлөвлөгөөг боловсруулан бие бүрэлдэхүүнийг мэргэжлээр нь, авто техникийг марк зориулалтын дагуу оногдуулан дансалж, тодотголыг зэвсэгт хүчний анги байгууллагатай хийх;

     Нутаг дэвсгэртээ тогтоосон журмын дагуу дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангах, аймгийн Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар ангид татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулж бэлэн байдлыг хангах;

        Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөл тэдгээрийг ашиглан үйлдэж болзошгүй ажиллагаанаас иргэдийг хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хяналт тавих, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг удирдах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, сургалт, дадлагад оролцох хүн, техникийн тоог тогтоох, сургалт явуулах, зарлан мэдээлэх;

      Орон нутгийн хамгаалалтын удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх; цэргийн сургуульд суралцах, анги, салбарт гэрээгээр алба хаах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг судлах, үзлэг шалгаруулалтад оролцуулах; улсын хил хамгаалалтад туслах хүчний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; амралт чөлөөгөөр болон томилолтоор орон нутагт яваа цэргийн жинхэнэ алба хаагчийг бүртгэн тэмдэглэл хийх; цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг барагдуулах;

       Цэргийн штабын ажлын мэдээ, тайланг тогтоосон журмаар гарган Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад хүргүүлэх, илтгэх.

Бүтэц бүрэлдэхүүн

БХ-ын сайдын 2013 оны 01дүгээр сарын 14-ний өдрийн н/01 дүгээр тушаалаар батлагдсан тайван цагийн орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.

      Цэргийн штабын дарга

      Тоо бүртгэлийн офицер

      Орон нутгийн хамгаалалт,сургалтын офицер

      Дайчилгааны офицер /хангагдаагүй/

Цэргийн штабын дарга Дэд хурандаа Т.Тогтохбаяр

Ажлын байрны чиг үүрэг: Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг өөрийн эрхлэх чиглэлийн хүрээнд зохион байгуулж, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, Цэргийн штабын дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Утас: 70452719, 99079717 Мэйл хаяг: togtokhbayar.t@uvs.gov.mn

Тоо бүртгэлийн офицер ахмад Ө.Соёмбо

Ажлын байрны чиг үүрэг: Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын цэргийн бүртгэл, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг зохион байгуулах, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, автомашин, зам барилгын машин механизмын тооцоо судалгааг гарган бүртгэж тооцох, цэргийн бүртгэлийн мэдээллийн сангийн баяжилтыг төгөлдөржүүлэх чиг үүрэг хүлээнэ.

Утас: 70452820, 99134552   Мэйл хаяг: soyombo.u@uvs.gov.mn

Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер ахмад Ж.Цэрэнчимэд

Ажлын байрны чиг үүрэг: Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг аймгийн хэмжээнд сурталчлан, сум, байгууллага аж ахуй нэгжүүд хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих; дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний цэргийн бэлтгэл сургалтыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах; дүйцүүлэх албан хаагчдын үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих; химийн хортой болон шатаж, тэсэрч дэлбэрэх үйлчилгээтэй бодис хэрэглэдэг, худалдан борлуулдаг аж ахуй нэгж байгууллагын бүртгэл судалгааг гаргаж, иргэдийг хамгаалахад чиглэсэн сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Утас: 70452820, 88060570   Мэйл хаяг: chimdee_11@yahoo.com

 



Сэтгэгдэл бичих


Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Тэс сумын сургуулийн дотуур байрны засварын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 07-р сарын 16-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 06-р сарын 20-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 05-р сарын 04-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Улаангом

Үүлшинэ
30
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 12 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 31 ℃
Шөнө: 14 ℃
2018-06-25
Өдөр: 30 ℃
Шөнө: 14 ℃
2018-06-26
Өдөр: 30 ℃
Шөнө: 17 ℃
2018-06-27
Өдөр: 30 ℃
Шөнө: 15 ℃
2018-06-28

“МОНГОЛ ХУРАНДАА” нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ж.Баатараар ахлуулсан хурандаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Монгол орныхоо баруун аймгуудаар тойрон өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ.

  • 35
  • 0
  • 2018-06-19

“ЭВИЙН ӨРГӨӨ ЭНХИЙН ГҮЙЛТ-2018” ГҮЙЛТИЙН БАГ ӨНӨӨДӨР УЛААНГОМД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 

  • 137
  • 0
  • 2018-06-18

БАГШ НАРЫН УРЛАГИЙН БАГА НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

  • 39
  • 0
  • 2018-06-18

ОХУ-ЫН ТОМСК МУЖААС УВС АЙМГИЙН ОРОС ХЭЛНИЙ ТӨВД 2300 ГАРУЙ НОМ ХАНДИВЛАЛАА

  • 60
  • 0
  • 2018-06-15

Бөхмөрөн сумаас Баягалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос 20 сая төгрөгийг шийдвэрлэж өглөө.

  • 54
  • 0
  • 2018-06-15

БАРУУН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 41
  • 0
  • 2018-06-13

2018 ОНД УЛСЫН ОЛИМПИАДЫН 14 ТӨРӨЛД УВС АЙМГИЙН 6 БАГШ, 7 СУРАГЧ 13 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ.

  • 40
  • 0
  • 2018-06-12

УВС АЙМГИЙН 93 БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ХӨДӨӨГИЙН 65 БАГИЙН ЭМЧ НАРЫГ УНААЖУУЛЛАА 

  • 125
  • 0
  • 2018-06-12

Увс аймгийн Бөхмөрөн сум “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ”-ын шагнал гардуулах арга хэмжээ боллоо.

  • 193
  • 0
  • 2018-06-12

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

  • 37
  • 0
  • 2018-06-11

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос