Улаангом сумын 5-р цэцэрлэгийн нийт хүүхдүүдийн 90 хувь эрүүл шүдтэй болжээ.

Улаангом сумын 5-р цэцэрлэгийн нийт хүүхдүүдийн 90 хувь эрүүл шүдтэй болжээ.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл маш эрчимтэй явагдаж байгаа тул өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 5-р цэцэрлэгийн хамт олон 2016 оноос хойш нийт хүүхдүүд болон багш ажиллагсдынхаа шүдийг эрүүлжүүлэх чиглэлд онцгой анхаарч эхэлсэн байна. 
Энэ хүрээнд хийсэн ажлынхаа үр дүнд тулгуурлан эрүүл шүдний баяраа тэмдэглэлээ. Арга хэмжээнд Улаангом сумын сургуууль, цэцэрлэг, эцэг эхчүүдийн төлөөлүүд, аймгийн удирдлагууд, боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдлагууд оролцлоо.

5-р цэцэрлэг нь Шүд эрүүлжүүлэх ажлын хүрээнд хүүхэд бүрт карт хөтлөх эмчилгээний явцыг тэмдэглэх, нэгдсэн эмнэлэг болон хувийн эмнэлгүүдтэй хамтран нийт 3 удаагийн үзлэгээр шүдний өвчлөлтэй хүүхдүүдээ ангилан эмчилгээг хийсэн бөгөөд үүний хажуугаар , урьдчилан сэргийлэлтэнд онцгой анхаарал хандуулснаар өнөөдөр тус цэцэрлэгийн нийт хүүхдүүдийн 90 хувь эрүүл шүдтэй болжээ.
Эрүүл шүдний баярт хүрэлцэн ирсэн зочдод цэцэрлэгийн эрхлэгч шүд эрүүлжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа ийнхүү тайлагнасан бол цэцэрлэгийн багачууд авьяасаа сонирхуулах, шүд угаах дарааллыг танилцуулах зэрэг үйл ажиллагаа явагдлаа. 5-р цэцэрлэгийн зүгээс шүд эрүүлжүүүлэх ажилд эцэг эхчүүдээ татан оролцуулсан бөгөөд хуваарийн дагуу эцэг эхчүүд хүүхдүүдээ үе шаттай үзлэг оношилгоонд оруулан өвчлөлийг тогтоон эрүүлжүүлж чаджээ. Цаашид нийт хүүхдүүдээ 100 хувь эрүүл шүдтэй болгохыг зорьж байна



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бороо шиврэнэ
25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 15 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2018-07-18
Өдөр: 23 ℃
Шөнө: 14 ℃
2018-07-19
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2018-07-20
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2018-07-21

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос